Нас бус үрчлээ намайг айлгадаг. Перис Хилтон

“Хилтон” зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон “Milan” загварын сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

-Таны гадаад төрх тун дэгжин. Мөн та мөнхийн залуугаараа байдаг. Энэ бүхэнд атаархдаг олон бүсгүйчүүд бий.

-Мэдэхгүй юм. Надад атаархдаг хэдэн бүсгүй энэ ертөнцөд байгааг би мэдэхгүй. Гэхдээ тэдний атаархал намайг залуужуулдаг гэхэд болно. Би өөрийгөө ус болон тольгүйгээр төсөөлж чаддаггүй. Би ус ууж, усанд сэлэх, ер нь чөлөөт цагаа далайн эрэг дээр өнгөрүүлэх тун дуртай. Алхам дутамдаа би өөрийнхөө гадаад төрхийг ямар харагдаж буйг мэдэхийг хүсдэг учир бяцхан толийг халааслаж явдаг. Үнэтэй чамин хувцас, гоёл чимэглэл зүүсэн хэдий ч чиний арьс үрчлээтсэн бол чи үзэсгэлэнтэй харагдахгүй байгаа гэсэн үг. Эмэгтэй хүн үрчлээгүй байсан цагт сайхан харагдаж болно. Нас бус үрчлээ намайг айлгадаг.

-Таны гоо сайхны нууц ус. Тэгвэл бусад бүсгүйчүүдийн зугтаагаад ч салж чадахгүй байгаа үрчлээтэй хэрхэн тэмцдэг вэ?

-Бүхий л аргаар тэмцдэг. Гоо сайхны газраар үйчлүүлж, арьсанд сайн гэсэн бүх бүтээгдэхүүнийг туршихдаа би таатай байдаг.

-Гэхдээ тань шиг их мөнгө олдог бүсгүйчүүд тийм ч олон биш. Эмэгтэйчүүд гоо сайхнаа сайхнаар авч үлдэх өөрийн гэсэн нууц жор бий?

-Надад ч гэсэн нууц гоо сайхны жор бий. Хэдий би олны танил боловч өөрийнхөө хувийн нууцын талаар ярихыг хүсэхгүй байна. Бүсгүй та аль ч цаг үед хамгийн үзэсгэлэнтэй бас анхаарлыг төв байх хэрэгтэйг сана. Та өөрийнхөө гоо үзэсгэлэнг үргэлж өнгөлж, гялалзуулах хэрэгтэй. Хэзээ ч өөрийгөө мартаж бас үл тоож болохгүй. Бүсгүй та өөрийгөө арчлахаа болих нь үхсэнтэй ижил. Чи үргэлж өөрийгөө гялалзуулах хэрэгтэй. Гоо сайхнаасаа хэзээ ч бүү мөнгө, цаг хугацааг харамла.

-Та 36 настай. Удахгүй 40 нас хүрнэ. Эмээж байна уу?

-Нас намайг айлгаж байгаагүй. Би өөрийгөө 27 настай мэтээр мэдэрдэг. 30 настай ч би хөгшин, сульдсан мэдрэмжийг хэзээ ч авч байгаагүй. Оюун ухаанаас залуугаар нь байлгах нь таны хөгшрөлтийг удаашруулах болно. Тиймээс та боломжоороо шинэ газруудад очиж оюун ухаанаа баярлуулах хэрэгтэй.

 

GN1sCtLLbjTOYTM.jpg

-Хоёулаа нас болон гадаад төрх, хувцаслалтын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Одоо хувийн амьдралын талаар ярилцвал?

-Миний амьдралаар нэг ч өдөр амьдарч үзээгүй хүмүүс Хилтоны талаар ярих нь утгагүй санагддаг. Хэвлэлийнхэн миний талаар зөвхөн төсөөллөө бичдэг. Тэдний худал хийсвэр мэдээ, мэдээллээс болж би нийгэмд буруугаар ойлгогдох нь бий. Би бусад бүсгүйчүүдийн адилаар гэр бүлтэй болохыг хүсдэг. Хүүхэдтэй болохгүй байгаа шалтгааныг минь “биеийн галбираа өөрчлөгдөх вий хэмээн айж байгаа юм” хэмээн хэвлэлийнхэн тайлбарладаг. Гэхдээ энэ бүхэн худлаа. Зүгээр л миний амьдрал төлөвлөж болохгүй байгаатай холбоотой юм.

-Та өнгөрсөн оны эцсээр Томас Гросс гэх залуутай болзож буйгаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Та хоёрыг сүй тавьцгаасан гэх юм?

-Бидний  харилцаа сайн байгаа.

-Өөрсдийнхөө талаар илүү дэлгэрэнгүй ярихгүй гэж үү. Дэндүү богинохон бас нэгэн хэвийн хариулт мэт санагдаж байна?

-Зүгээр хувийн амьдралаа нууцлахыг хүсч байна.

-Та өмнө нь итгэлтэйгээр түүнтэй гэрлэнэ хэмээн мэдэгдсэн. Гэтэл одоо энэ асуудал бараг яригдахаа болилоо?

-Зүгээр л хүлээхээр шийдсэн. Эхнэр болох гэж яарахгүй байна.

 


  • Мэргэжлийн хүнс судлаачид боловсруулав

  • Органик жимс, хүнсний ногоо, эмийн ургамалаар хийв

  • Оросын Эрүүл Мэндийн ШУ Академийн Хүнс Судлалын Хүрээлэнд туршигдав


Сэтгэгдэл үлдээх

Leovit ХХК @2016 | All Rights Reserved