"Стресс амьдралыг уртсгадаг" гэнэ үү?

Бид дэндүү их цухалдаж, нервтдэг хэмээн бодох хэрэггүй болов. Эрдэмтдийн явуулсан сүүлчийн судалгаанууд сэтгэлийн хямрал хөгшрөлттэй тэмцэхэд муугүй үр дүн үзүүлдэг гэдгийг нотлон харуулжээ. Нобелийн шагналд нэр нь дэвшсэн хэд хэдэн эрдэмтэн хөгшрөлттэй тэмцэх гарцуудыг олохоор эрдмийн ажил хийж байгаа билээ. Тэд энэ тал дээр гүнзгийрүүлсэн судалгаа явуулаад бага хэмжээний сэтгэлийн хямралууд хүний бие махбодод эерэгээр нөлөөлдөг болохыг олж мэдсэн аж. 

UIRR1NQCDbVhkxh.jpg

Сэтгэлийн хямрал бие махбодод түргэтгэсэн дэглэмд ажиллаж, нөхөн сэргээгдэхэд нь тус болдог гэнэ шүү. Тэгснээр хөгшрөлтийн үйл явц удааширдаг байна. Гэхдээ дэндүү их сэтгэлийн хямрал үүнээс сөрөг үйлчлэлтэй юм. Энэ хямралт байдлаасаа гарахын тулд эрдэмтэд янз бүрийн бясалгалын арга замуудыг эзэмших нь зүйтэй гэж зөвлөв. Түүнчлэн эрдэмтэд эмэгтэйчүүд сэтгэлийн хямралд хоёр дахин ихээр өртдөг болохыг тогтоожээ. Тийм учраас йогоор хичээллэж, бясалгал хийх нь танд тустай юм. Эх сурвалж  wikimon сайтад барууны эх сурвалжаас үндэслэн ингэж мэдээлжээ.

Манай практикт бол таргалалтаас болж дийлэнхэд нь үүсч байгаа зүрх судасны өвчлөл, тухайлбал: даралт ихтэй, судасны хатууралтай нөхөд маань ууралж, бухимдахаараа "цус харвах", "зүрхний клапан хаагдах" гэхчилэн их л хурдан нүд аниад байх шиг байдаг.. Харин урт наслахын нууцыг яалтчгүй зөв хоололт, биеийн идэвхтэй хөдөлгөөн, цэвэр агаар гурав л байдаг юм даа. Бурханы маань шашны /гүн ухааны/ мөн чанар ч гэсэн стресс, стрессийг үүсгэгч буюу зовлонгоос сэтгэлээ ангижируулах тухай сургааль юм. Бас л бидний мэдэхээр бясалгагч, даянч хүмүүс урт насалдаг.

ZxITE6Bt6jx6Jbu.jpg

Магадгүй өндөр насалсан айхтайр хэл амтай, шөвөлзсөн улсууд хаяа ч болтугай таардаг гэх дээ. Тэднийг стресс гэхээсээ илүү төрмөл амьдралын эрч хүч нь урт наслуулдаг байх гэж бодогддог. Та бүгд юу бодож байх юм. 


  • Мэргэжлийн хүнс судлаачид боловсруулав

  • Органик жимс, хүнсний ногоо, эмийн ургамалаар хийв

  • Оросын Эрүүл Мэндийн ШУ Академийн Хүнс Судлалын Хүрээлэнд туршигдав


Сэтгэгдэл үлдээх

Leovit ХХК @2016 | All Rights Reserved