L-карнитин” тухай товчхон. "Эрүүл мэнд, турах хэрэгцээ"

Турах хүсэл ба эрүүл мэнд / “L-карнитин”-ын тухайд/

Орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг, хоол хүнс өөрчлөгдөж байгаа холбоотойгоор үүсч байгаа томоохон асуудлуудын нэг бол яах аргагүй таргалалтын асуудал. Тэр тусмаа нүүдэлчин, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд байнгын идэвхтэй хөдөлгөөнд байсан Монголчууд уламжлалт соёл заншил нь алдагдан, хотжиж байгаа нөхцөлд таргалалт нь нийгмийн өргөн хүрээг хамарсан асуудал болжээ.

Газар авсан залхуурал, хялбар байдлаар таргалалтын асуудлаа шийдэх хүсэл нөгөө талд эрүүл мэндийн боловсрол бага байгаа нь олон хүн, ялангуяа эмэгтэйчүүд эрүүл мэндээр хохирох үзэгдэл ихээр гарах боллоо.  Үүсээд байгаа нөхцөл нь зарим нэг хүмүүсийн хариуцлага хүлээхгүйгээр, хялбар мөнгө олох арга хэрэгсэл болж байгаа тул жин бууруулахад хэрэглэж байгаа бүтээгдэхүүн, тэдгээрт орсон зарим төрлийн бодисуудын үйлчилгээ, болзошгүй сөрөг нөлөөлөл, зөв зохицстой орц хэмжээний тухай цуврал мэдээлэл хүргэж байна.

IhEGi5GvSgLcPOM.jpg

Энэ удаад  “L-карнитин” гэх нэрлэгдэх энэхүү биологийн идэвхт бодисын тухай зарим мэдээллийг хүргэж байна. Энэ биологийн идэвхт бодис нь тураах зориулалттай дийлэнх бүтээгдэхүүнд ордог бөгөөд сүүлийн үед дангаараа бас зарагдаж байгаа тул иргэдийн зөв хэрэглээ, эрүүл мэндийг хамгаалах зохилгоор оруулж байна. Манай Леовитын тураах бүтээгдэхүүнүүдэд Л-карнитин бага хэмжээгээр ордог бөгөөд бүх хүнсэнд орж байгаа хоногийн нийлбэр хэмжээ багаас гадна, 21 хоног хэрэглээд доод тал нь 7 хоногоор завсарлаж байхыг зөвлөдөг.

Дисклеймер (disclaimer)

Энд бичигдсэн материалыг та бүхэн бидний зүгээс өгч өгч байгаа заавал мөрдөх зөвлөмж байдлаар бүү хүлээн аваарай. Эрүүл мэндийн боловсролд чинь оруулж байгаа л хувь нэмэр. Турах гээд эрүүл мэндээ сүйтгэх эрсдэлийг бууруулахад туслах материал гэсэн өнцгөөс хүлээн авна уу.

“Л-карнитин”-ыг хэрэглэх явцад хөндлөнгийн нөлөө үзүүлж байгаа бол яаралтай эмчлэгч эмчтэйгээ заавал зөвлөлдөөрэй.

Санал болгож байгаа материалыг Л-карнитины аюулгүй байх тун сэдэвтэй материалуудаас нэгтгэн боловсруулав.

L-карнитины хоногт хэрэглэж болох аюулгүй байх тунг 5 гр гэжээ. Тунгийн хоногийн хэмжээг хатуу мөрдөх шаардлагатай бөгөөд хэрэглэхээ мартсан гэж дараа өдрийн хэрэглээнд нэмэх нь маш аюултай. “L-карнитин”-ыг дангаар нь хэрэглэхэдээ  татах/эпилепси /, чихрийн шижин, цусны даралт ихдэх, бөөрний архаг өрөвсөл, харшилтай бол зайлшгүй эмчтэйгээ зөвлөлдсний дараа хэрэглэвэл зохимжтой.

Хэрэв та тэгсэн ч гэсэн бие дааж хэрэглэхээр шийдсэн бол анхаарах ёстой хориотой тохиолдлууд:

  • Өндөг, сүү, улаан буудай зэрэг уураг зэрэгт харшилтай бол
  • Өлсөглөн байдал болон муу хооллож байгаа бол
  • Жирэмсэн болон жирэмслэхээр шийдсэн бол
  • Бамбай булчирхайн өрөвсөлтэй бол
  • Хавдар, ДОХ-ын эмчилгээ хийгдэж байгаа бол тэдгээрт зориулсан эмийн үйлчилгээ өөрчлөгдөх
  • Хөхөөр нярайг хооллож байгаа бол

L-карнитиныг хэрэглэх явцад гарч болзошгүй  хөндлөнгийн үйлчилгээ:  

  • Бөөлжих
  • Огих
  • Ходоод гэдэс хярах
  • Шээс, хөлснөөс эвгүй үнэр үнэртэх 
  • Орой хэрэглэхэд бие идэвхтэй болох, нойр хулжих

SrPNPsgod0xmH7C.JPG

Дараахи хөндлөнгийн нөлөө ажигдагдсан үед “L-карнитин”-ны хэрэглээгээ зогсоож, эмчид шууд хандах (энд зарим тохиолдлуудыг нэмж, оруулах шаардлага бий):

  • мэдрэлийн гаралтай хоолны дуршил буурах
  • Сэтгэлгээ, үг яриа эмх замбараагүй болох
  • Сэтгэл мэдрэлийн гүн хямрал /депресс/
  • Түрэмгий болох
  • Хэвийн бус биеэ авч явах /жишээ нь: өмнө нь хийдэггүй байсан эрсдэлтэй үйлдлээ хийдэг болох/
  • Харшилын шинж тэмдэг илрэх (арьс загнах, туурах, хавдах)
  • Хоолой, ам, уруул хавиар хавантах, амсьгаа давхцах


Л- карнитиныг байнга хэрэглэх аваас дасгах нөлөө үзүүлэх боломжтой. Элгэнд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл бий.


  • Мэргэжлийн хүнс судлаачид боловсруулав

  • Органик жимс, хүнсний ногоо, эмийн ургамалаар хийв

  • Оросын Эрүүл Мэндийн ШУ Академийн Хүнс Судлалын Хүрээлэнд туршигдав


Bodi alag
2018-12-19 22:32:53

Turah gants arga baidag! Hooloo hasch hudulguunuu nemeh!!! Hooloo hasch chadahgui uluntuud baiwal bas arga bn!!! 1- mah uuh tsarduullag ortsiig n hasch jims nogoo zereg kkalori bagatai hesgeer bayajuulj ideh! 2-rt 1tawag hool ideh hugatsaanaas arai iliu hugatsaand hagas tawag hooliig sain zajilj ideh! Geh met arguud bn! Archaaguu targan buduun baliar baastai guzeenuudee!!!!

сондор
2018-05-08 15:01:54

10 хоног алим чавга ус л уусан бага зэрэг турсан гэхтээ өтгөн гардаггүй хэвээрэй байгаад байх юм

сондор
2018-05-08 15:00:07

өдөрт махан хоол бага хэмжээгээр идэж болох уу мөн хар талх идэх болох уу

Carnitine
2017-11-06 01:52:20

Ehnii hairtsgiig uugaad 6kg hassan, duusgaad 3sariin daraa butsaad jingee nemeed dahin hereglej bn. Gewch oird togloi mash ih uwduud, dotor muuhairaad, gar holoor yum tuurj bn. Suuj bgad bosohoor nud haranhuilaad hesegtee l zogsoj bj yawdag, mon yu ch idsen ter doroo guilgeed gargachihdag bolson. Odoo 12sh uusan bga, dahin uuhgui. Ene bied mash hortoi yalanguya tarhi tolgoi medreld nuluulj hodood gedsiig mash ih hyamraadag em bn. Uuhaa bolison ch aris mash ih zagtnaj, tolgoi bainga uwduj bn.

Uuganaa
2017-08-21 16:11:14

sn bnuu une ni hed gj bga we sard heden kg hashuu

Сэтгэгдэл үлдээх

Leovit ХХК @2016 | All Rights Reserved