Турахын тулд зөвхөн бэлдмэлээр хооллох боломжтой юу

Эрүүл байх, илүүдэл жин нэмэхгүй байхын тулд хүний биеийн хэрэгцээг хангах аминдэм, эрдэсээр баяжуулсан, уураг, тослог, нүүрс ус бүхий бэлдмэл хэрэглээд байж болох уу?

Мэдээж онолын хувьд болно. Бодит байдалд бол арай өөр дүр зураг бууж байна. Ийм байдалтай хооллож үзсэн, хооллож байгаа хүмүүс ч бидний дунд цөөнгүй.  Тэр байдалдаа дасан зохицож, сэтгэл санаа өөдрөг амьдарч байвал энэ тухай яриад ч хэрэггүй байх. Олонхи тохиолдолд бидний төсөөлж байгаачилан ийм байдлаар хооллоод эрүүл амьдрахад бас асуудал үүсээд байдаг.

JWNpRSEbwZdI9Bg.jpg Нэг хэсэг жингээ бууруулж үнэхээр эрүүл байдалтай, гоолиг галибартай явснаа сүүлдээ тэсгэлгүй ердийн хоолондоо орж, зүгээрч нэг орохгүй бүүр хэт шунан тачааж, идэх хүслээ дийлэхгүй таргалсан хүмүүстэй бас тааралдаж байна. Бид чинь байгалийн бодь гал болсон хойно идэх үедээ харж, үнэрлэж баясах,хазаж зажилж баясах инстинкттэй тул тусгай бэлдэц хутгаж уугаад байвал нэг удаан тэсэхгүй их идэх хүсэлд автах /хэвийн хэмжээнээсээ хэтрүүлж идэх/ бас боломж байдаг. Үнэн дээ бол нэг тал руу нь туйлширах хэрэггүй.

Леовитын тураах, жин бууруулахад зохиулсан хүнс тэжээл нь хүний сэтгэл зүйн энэ онцлогийг тооцож хийсэн байх тул ийм асуудал үүсэхээс зайлсхийж чаддаг. Байгалтийн гаралтай хүнс, тэжээлийг ашиглан бэлтгэж, зөвхөн илчлэгийг нь бууруулан, тураах буюу өөхний хуримтлалыг хэрэглээнд оруулах, хоолны илчлэгийг өөхөн хуримтлалд хувиргахгүй гэхчилэн үйлчилгээтэй эмийн ургамал, хүнсний ногоо зэргээр амталдагт нь гол нууц нь байдаг. Таны идэж байгаа төрөл бүрийн 1, 2-р хоол нь олон үндэсний хоолнуудаас зөвхөн амт, орцыг нь төдийгүй жин барихад нөлөөлдөг тэр л жорыг авч ашигласан байдаг. Хоол идэхэд амтлагдах, зажлагдах хэсгүүд агуулж байгаад нь гол давуу тал, тааламжтай сэтгэгдэл төрүүлж байгаа юм.

bOhGmsVfvh9VaCN.jpg

Тэгээд ч "эрчимтэй жин бууруулах хөтөлбөрийн" дагуу иж бүрдэл хоол хэрэглэж байгаа хүмүүст дунд нь хоёр хоног ердийн хоол хүнс хэрэглэх, 21 хоногоос дээш хугацаагаар тасралтгүй тураах хүнс хэрэглэхгүй байхыг зөвлөдөг нь эрүүл аргаар шинжлэх ухааны үндэслэлтэй турах хүнс тэжээл гэдгийг бататгаад байгаа юм. Үнэнийг хэлэхэд зөв хооллох тухай хангалттай мэдлэгтэй, хичээдэг ч тэр бүр тэвчихгүй янз бүрийн амттай хүнс хэрэглэх, орой хоол идээд хэвтэх мэт явдал гардаг. Өөхөнд боолгож, харвин унжуулахгүй тэгш яваагаа Леовитын эрүүлжих хоолыг хаяа хэрэглэдгийн ач гэж боддог шүү. Надтай ижил бодолтой яваа хүмүүс ч байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ тухай бодол санаагаа хуваалцана уу.


  • Мэргэжлийн хүнс судлаачид боловсруулав

  • Органик жимс, хүнсний ногоо, эмийн ургамалаар хийв

  • Оросын Эрүүл Мэндийн ШУ Академийн Хүнс Судлалын Хүрээлэнд туршигдав


Сэтгэгдэл үлдээх

Leovit ХХК @2016 | All Rights Reserved