Леовитын 2-р шатны хоол идэх үед жин бууруурах нь удаашираад байна

Цогцоор нь иж бүрдэлээр бэлтгэсэн 5 өдрийн тураах хүнс нь д орчин үеийн цаг завгүй эмэгтэйчүүдэд хэрэглэхэд хялбар байхаас гадна, турахад ашигладаг олон ургамал, ногоо нь олдохгүй байхын зовлонгүй эсвэл бага багаар цуглуулж авахаар үнэтэй болчихоод байдаг эрсдэлийг тойрч гарах үнэнхүү амар эд.

1-р шатны 5 өдрийн иж бүрдэл хоолыг зөвхөн турах биш хоол боловсруулах эрхтэнг цэвэрлэх, галибар, царай зүс, арьсыг өнгөлөг болгох, эрүүл мэндээ сайжруулах зорилгоор ч хэрэглэдэг хүнс. Түүнийг хэрэглэх явцад эрчимтэй жин буурдаг гол нууц нь хүний биед хуримтлагдсан өтгөн, шингэнийг гаргадагт байгаа юм. Турах явц энэ хэсэгт дөнгөж эхлэл төдий байх. Хоол боловсруулах эрхтэнээ цэвэрлэсэн тул бодисын солилцоо явагдахад бие махбод бэлтгэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл 2-р шатны өөх хайлуулах хоол, түүнд агуулагдаж байгаа өөхлөгийг хэрэглээнд оруулах бодисууд гэдсээр дамжаад шууд "өтгөнд" шилжихгүй дийлэнх хэсэг нь таны биед хуримтлагдсан өөхлөг давхаргад цусаар чинь нэвчин очих боломж нэмэгдлээ гэсэн үг.

Нөгөө талаар цэвэрлэгээний хоол хэрэглэх явцад цөс цэвэрлэгдэж, элэг амрах тул мах, тос идэх гэж дотор харлуулж хоол нэхэх эрсдэл бас буурдаг. 

UnwJ50EPiHeo8mZ.png

2-р шатанд хуримтлагдсан өөхлөгийг хайлуулж эхлэх үе эхлэл төдийн байх тул та өдөрт 40 минутаас 1 цаг идэвхтэй хөдөлгөөн хийхийг Леовитийн судлаачид зөвлөдөг нь бас учиртай.

Цэв хөлдүү мөстэй адил хайлж эхлээгүй байгаа өөхөн давхаргад өөхлөг хайлуулах бодисууд хүрч очсон ч эхний үед хүч нөлөө нь бага байх тул бид идэвхтэй хөдөлгөөн хийснээр цусаа халааж, цусны эргэлтийг түргэтгэснээр өнөө гайхал тэс хөлдүү байгаа өөхлөг давхарга хайлах явцыг түргэтдэг. 

JH3sKvLyMUzfqgb.jpg

Та туранхайгаас гадна зөв галибартай байхыг хүсэх нь лавтай. Ингэж бид идэвхтэй хөдөлгөөн хийснээр өөхлөг хайлуулах бодисууд өөхлөг давхаргуудад жигд тархан нэвчиж, хүссэн газраас минь илүүдэл унжсан хэсгээ арилгаж, галибар жуулахад чухал нөлөө үзүүлдэг.

ei9Bare47N5nd0U.jpg

Леовитын тураах иж бүрдэл танд илүүдэл жингээсээ салахад найдвартай туслах ч, таны өөрийн чинь оролцоо нэн чухал болохыг манай олон жилийн үр дүн үзүүлж байна. 2 шатанд 1 шатнаас жин буурах нь удааширч болох ч ийнхүү идэвхтэй хөдөлгөөн хийж өөхлөг хайлуулах явцыг дэмжснээр илүүдэл жин хаях нь 2 шатанд илүү их болдог юм аа. Таны олон жилийн мөрөөдлийг чинь дэмжих, галибар юуг чинь засахад Леовиты хүнс тусална. Харин та өөрөө бага ч болов түүнийг дэмжээрэй.

Зарим нэг нь өдөржин хөдөлдөг тухай ярьдаг. Эсвэл идэвхтэй хөдөлгөө хийнэ гэхээр мэргэжлийн тамирчин шахуу болох юм боддог. Идэвхтэй хөдөлгөөн хийнэ гэдэг бол таны зүрхний цохилт нэмэгдэж биеийн хөлс гаргах л асуудал юм шүү дээ. Гэр цэвэрлэх, юм угаахаас эхлээд олон боломж бий. Та илүүдэл жингээсээ салах тусам бие чинь хөнгөрч идэвхтэй бол эхлэнэ. Залуу насныхаа цог жавхааг эргүүлэн авчирцгаая.


  • Мэргэжлийн хүнс судлаачид боловсруулав

  • Органик жимс, хүнсний ногоо, эмийн ургамалаар хийв

  • Оросын Эрүүл Мэндийн ШУ Академийн Хүнс Судлалын Хүрээлэнд туршигдав


Сэтгэгдэл үлдээх

Leovit ХХК @2016 | All Rights Reserved