Архаг өрөвсөл таргалалтын гол шалтгаан гэнэ

Таргалалтын гол шалтгаан архаг өрөвсөл байж болохыг эрдэмтэд нээжээ

Японы Токиогийн Био анагаах ухааны Хүрээлэнгийн эрдэмтэд өөхөн давхаргын үхсэн эсийн ДНК өөхлөг /таргалалт/ нэмэх шалтгаан болох боломжтой тухай Science Advances сэтгүүлд хэвлүүлсэн судалгааны нийтлэлдээ дурджээ.

ZnUHZEgPiwqYx8A.jpg

Судлаачид зөөлөн эдийн архаг өрөвсөл нь таргалалт үүсэх шалтгаан болдог тухай дурдсан байна. Хүний биеийн төрөлхийн эсэргүүцлийг хариуцдаг TLR9 гэж тэмдэглэгддэг уураг нь таргалалтын гол буруутан байж болох тухай таамаглажээ.

Монголчууд бидний дунд төрөл бүрийн архаг өрөвсөлтэй өвчлөлт туйлын элбэг билээ. Жишээ нь хамар, хоолой, буйл, умай, ходоод гэхчилэн. Биеийн эсэргүүцэлээ сайжруулах, дэмжих нь бодолтой хийх алхамуудын нэг болох нь эндээс ойлгомжтой. Нимбэгтэй ус гэхчилэн С аминдэм ихтэй хүнс, ногоог турах, өөхлөг шатаах, дэглэм барих хүнсэнд ихээр агуулагддаг нь ч энэ судлаачдын таамаглалыг батлах мэт

Өмнө нь Копенгагены эрдэмтэд таргалалттай эрэгтэйчүүдийн үрийн шингэн дэх эпигенетикийн механизмаар дамжин энэ эрчүүдээс олдсон үр хүүхдийг хялбархан таргаламтгай байдгийг тогтоосон.

Ходоодны хүчиллэг орчин, ялангуяа бидний сайн мэдэх хилеко бактери нь их хэмжээний хоол хүнс идэх дур хүсэл төрүүлдэг тухай ч мөн дурдсан байдаг.

Зарим хүн их хэмжээний хүнс, тэжээл хэрэглээд байхад хэвийн жинтэй байх атал зарим нь бараг ус уухад шахуу таргалаад байх тохиолдол гардаг нь хоолны илчлэгээс хамаарахгүй таргалалт байж болохыг зааж байгаа юм. Ийм байдаг гээд биеэ зөнгөөр нь хаяж, хамаа замбараагүй хооллох аваас мэдээж гарах сөрөг үр дагавар нь мөн тийм хэмжээнд л урхагтай байх нь ч бас дамжиггүй.


  • Мэргэжлийн хүнс судлаачид боловсруулав

  • Органик жимс, хүнсний ногоо, эмийн ургамалаар хийв

  • Оросын Эрүүл Мэндийн ШУ Академийн Хүнс Судлалын Хүрээлэнд туршигдав


Сэтгэгдэл үлдээх

Leovit ХХК @2016 | All Rights Reserved