Тураана гэсэн янз янзын л бүтээгдэхүүн байна. Яагаад Леовитын бүтээгдэхүүнд найдах гэж

Хаяа манай зарим хэрэглэгч Леовитын бүтээгдэхүүний стандарт, хяналт шинжилгээний тухай нилээд лавлаж байна. Энэ ч зөв юм. ОХУ ч гэсэн олон тооны үйлдвэрлэгчид чанаргүй эсвэл хуурам ч бүтээгдэхүүн үйлдвэрлэж байдаг. Тэр тусмаа тураах зориулалттай хүнс нь тодорхой хэмжээний эрсдэл дагуулахаас гадна Монголын зах зээл дээр арилжаалагдаж байгаа энэ төрлийн багагүй тооны үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн эрх ашиг, эрүүл мэндийг хохироодог. 

DkcQj2KvScxLBoF.jpg

Хэрэглэгчид маань бидний оруулсан Леовитын хүнс тэжээлийн тухай мэдээлэлтэй бүрэн гүйцэд танилцахгүйгээр энэ талаар асууж байгаа учир Леовитын бүтээгдэхүүний талаар бид дахин яриа өрнүүлэх шаардлага гарав.

Леовитын бүтээгдэхүүний давуу тал боломж:

  1. ОХУ-ын ЭМШУАкадемийн дэргэдэх ХҮнс Судлалын Хүрээлэнгийн судлаач, эрдэмтэд байгуулсан компани. Компаний захирал Татьяна Пилат нь Дэлхийн Хүнс Судлалын Холбооны тэргүүлэх гишүүн, ОХУ-ын Хүнс судлалын холбооны ерөнхийлөгч
  2. Тураах болон эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүний стандартыг ОХУ-д боловсруулагч нь Леовит компани.
  3. Бүтээгдэхүүний дийлэнх хэсэг нь клиник туршилтад 5 хүрээлэн, 7 эмнэлэг дээр хийгдэж баталгааждаг.
  4. ОХУ-ын хөдөлмөрийн хортой болон хүнд нөхцөлд хэрэглэх хоол тэжээлийн хэрэгцээний /зах зээлийн/ 70 хувийг Леовит хангадаг. Уул уурхай, цахилгаан станци, баяжуулах, төмөрлөгийн, химийн үйлдвэр, цехүүд ажиллагсдынхаа эрүүл мэндийг хамгаалах хүнс тэжээлээ Леовитаас захиалж хангадаг.

5XiscNfJSg1WQGD.jpg

  1. ОХУ-ын цэргийн болон онцгой байдлын алба, бие бүрэлдэхүүний гэнэтийн нөхцөлд хэрэглэх хоногийн иж бүрдэл хоол хүнсийг Засгийн Газартай байгуулсан гэрээний дагуу өөрсдөө аюулгүй байдал, эрсдэлийг хариуцан бэлтгэн нийлүүлдэг.
  2. ОХУ-ын тураах хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн 80 орчим хувийг эзэлж чадсан, хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага юм. 2009 онд Оросын Холбооны засгийн газраас дэвшүүлсэн "Эрүүл ард түмэн" хөтөлбөрийн хүрээнд албан ёсоор дэмжигдэж байсан тураах хүнс тэжээл үйлдвэрлэгч.
  3. Компаний ерөнхийлөгч нь дэлхийн хүнс судлалын салбарын тэргүүлэх зэрэглэлийн эрдэмтэн тул Леовит нь хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлага амтны мэдрэмжид тохирох бүтээгдэхүүний шинэ нэр төрөл, түүний орц жорыг зохион, байнга клиник туршилтад оруулж байдаг.
  4. Леовит нь өмнө нь гаргасан бүтээгдэхүүний үйлчилгээг хянаж, шаардлагатай зарим өөрчлөлтийг орц, найрлагад нь байнга хийж байдаг.
  5. Байгалийн гаралтай, гений өөрчлөлтгүй ургамал, ногоо, хүнсний бүтээгдэхүүн ашиглан  хүнс тэжээлээ хийдэг.
  6. Леовит нь богино хугацааны ашгаас илүүтэйгээр урт хугацаанд чиглэсэн хэрэглэгчдийн зөв хоололтод дасгах сургах бодлого, үйлчилгээг баримталдаг.

7br7nDbGHeXhBR0.png

Харин Монголын стандартын тухайд.

Монгол улсад бидний өдөр тутам иддэг олон тооны хүнсний бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэлд шаардагдах стандарт, норматив боловсруулагдаж амжаагүй байдаг. Нилээд хэсэг нь социализмын үед ЗХУ-ын стандартаас орчуулагдсан байдаг. Нилээдгүй хэсэг нь стандарт болж ашиглагдахаасаа илүү цаг үеэсээ хоцорч дөнгө болсон ч элбэг. Тэр тусмаа тураах зориулалттай хүнсий бүтээгдэхүүнтэй холбоотой стандартууд тэр бүр байдаггүй. Энэхүү стандартын хоосон орон зайг ихэвчлэн тухайн төрлийн бүтээгдэхүүн голлон үйлдвэрлэгч нь санаачлан боловсруулж, "Стандарт хэмжилзүйн газраар хянуулан, холбогдох зөвлөлийн хуралдаанаар дэмжигдсний дараа монгол улсын стандартад бүртгэн авдаг. Стандартын зорилго нь тухайн төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигдах хамгийн доод талын шаардлага, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тэдгээрийн хоорондын тохиргоо, зохицлыг нэг мөр болгоход байдаг. Тураах бүтээгдэхүүний стандартын тухай сонирхож байгаа хэрэглэгчид Мэргэжлийн хяналтын байгууллагад биш, тэр тусмаа бидэнд биш Стандарт Хэмжилзүйн Газар хандаж тодруулга авч байна уу.  

 


  • Мэргэжлийн хүнс судлаачид боловсруулав

  • Органик жимс, хүнсний ногоо, эмийн ургамалаар хийв

  • Оросын Эрүүл Мэндийн ШУ Академийн Хүнс Судлалын Хүрээлэнд туршигдав


Сэтгэгдэл үлдээх

Leovit ХХК @2016 | All Rights Reserved