Хялбархан турах гээд төөрөлдөж болохгүй

DkcQj2KvScxLBoF.jpg

Энэ сэдвээр хөндөж, хэрэглэгчдэд зарим нэг учрыг тайлбарлаж өгөхгүй бол зүгээр сууж байгаад /үнэндээ бол буруу хоололт, хөдөлгөөний дутагдлаас болдог/ таргалсан шигээ, бас зүгээр хоол, эм бэлдмэл хэрэглээд турахыг хүссэн хүмүүс маш их байдаг. Ийм хүмүүсийн хүсэл дээр тоглон, хэрэглээд л 8-10 кг долоо хоногт тураахыг амласан бүтээгдэхүүн, бэлдмэл, үйлчилгээний тухай мэдээлэл үзэгдэх нь элбэг байна. Хүмүүс эрүүл мэндэдээ хор учруулах, тодорхой хугацааны дараа таргалалтаасаа дутахааргүй эрсдэлтэй өвчинтэй болох эрсдэл ихтэй байгаа тул, товч боловч таргалалт, турах явцтай холбоотой мэдлэгээсээ та бүгдтэй хуваалцья. 

TPifXD2F8GBhYxQ.jpg

Таргалах.  Таргалана гэхээр биед хүнс тэжээлийн зүйл биед шаардлагатай үед хэрэглэх нөөц эрчим хүчний эх үүсвэр болж хуримтлагдах явц. Хүний биед тодорхой хэмжээнд өөхлөг зайлшгүй шаардлагатай байдаг. Шаардлагатай байх хэмжээнээсээ илүүтэй биеийн янз бүрийн хэсэгт хуримтлагдах, өөхөн давхарга үүсгэх замаар таргалалт явагддаг. 

Турах. Турна гэдэг нь мэдээж таргалалтын эсрэг явц. Өөрөөр хэлбэл биед хуримтлагдсан өөхлөг хайлах буюу задрах явц. Хэдий чинээ зузаан өөхлөг давхаргатай байна, тэр хэмжээгээр өөхлөг задлах явц их цаг хугацаа шаардана. Манай судлаачид жин бууруулах, турах гэж байнга энэ хоёр ойлголтыг ялгаж хэлж, тайлбарладаг нь учиртай. Биеийн жингийн коэфициентоор хүнийг үнэлэхэдээ 1. хэвийн, 2-т илүүдэл жинтэй, 3-т нь 1 зэргийн таргалалттай, 4 нь 2 зэргийн таргалалттай гэхчилэн ялгаж хэрэглэдэг нь ийм учиртай. Тэгэхээр илүүдэл жин, таргалалт гэсэн ойлголт ялгаатай байх нь. 

nZq3x2CjbkTV1in.jpg

Өөхлөг давхаргыг биед байгаа мөсөн хучлага гээд зүйрлээд боддоо. Мөсөн давхарга хичнээн их бай тусам, түүнийг хайлуулахад эхлээд их хэмжээний дулаан шаардлагатай. Ямар ч явц эхэндээ удаан алгуур байхын нэгэн адил өөхлөг шатаах /турах/ явц ч гэсэн тийм хурдан явахгүй. Долоо хоногт 8-10 кг турах тухай яриа бол үнэндээ хэрэглэгчийг хуурч байгаа хэрэг. Л-карнитин их хэмжээгээр агуулсан бүтээгдхүүнээр таныг тураалаа гэхэд элэг хүчтэй гэмтэнэ. Элэг ингэж гэмтээнэ гэдэг бол та биеэ санаатай сүйтгэж байгаагаас ялгаа үгүй. Өөх ч бай, мөс ч бай хайлах явц эхэндээ яаж байсан ч удаан үйл явц. Энэ бол байгалийн хаашаа хөдлөхгүй хууль гэдгийг хатуу санаж ав. Хэрэв таныг 7 хоногт 8 кг ч юм уу тураахаар амласан бүтээгдэхүүн танд санал болгож байвал болгоомжлоорой.

Асуух байх л даа. Танай Леовитын тураах иж бүрдлийг 14 хоног хэрэглээд 12 кг хассах хүмүүс тэгэхээр яасан байж таарах вэ.  

1-т энэ бол арай өөр асуудал. Леовитын 1 шатны цэвэрлэгээний иж бүрдэл хоол.  Энэ иж бүрдлийг зөвхөн турах зорилгоор ч биш хоол боловсруулах эрхтэнүүдээ цэвэрлэх, биеийг хоргүйжүүлэх зорилгоор хэрэглэдэг иж бүрдэл хоол.

JVHBUd1faOetXTG.png

Биеийн жин бууралт нь бие хуримтлагдсан өтгөн гаралт, илүүдэл чийг гадагшлахтай холбоотой явагдана. Харин өөхлөг задрах явц нь ердөө иж бүрдэл дэх хүнсний илчлэг бага тул өмнө нь хуримтлагдсан өөхлөгөөр хүний бие тэжээгдэж байгаатай л холбоотой. Тэгэхээр цэвэрлэгээний иж бүрдэл хэрэглэх үеийн жин буурууралтын зонхилох хэсэг нь илүүдэл өтгөн, шингэн гарахтай холбоотой байх нь.

Турах буюу өөхлөг шатаах явц нь алгуур эхлэх бөгөөд 2 шатны иж бүрдлийг хэрэглэх үед эрчимжинэ. Эдгээр иж бүрдлийн нууц нь 1-рт, илчлэг багатай, амттай хоолоор олон давтамжтай хооллодогт. 2-рт, 3 төрлийн үйлчилгээ бүхий эмийн ургамал, хүнсий ногоо байдагт: а) Өөхлөг задлах б) идсэн хүнсний илчлэг өөх болохгүй биеэс гадгашлуулах в) цадсан мэдрэмж төрүүлэх зэрэг үйлчилгээ үзүүлдэг.

d4rz1wmYtCXGxBT.jpg

Хөдөлгөөн. Турахад хөдөлгөөний ач холбогдол

Аятахан галибартай турахад хөдөлгөөн хэрэгтэй. Таны биеэр тархаж, өөхлөг давхаргыг чинь хайлуулж байгаа бодисуудын үйлчлэлийг нэмэгдүүлэх, өөхлөгөөсөө хурдан салья л гэсэн хүсэл байвал та Леовитын тураах иж бүрдлийг хэрэглэж байсан ч өдөрт 40 минуутаас 1 цаг идэвхтэй хөдөлгөөн заавал хийгээрэй. Анхаар. Жин ихтэй хүмүүс хамаагүй гүйж, харайх, огцом хөдөлгөөн хийх хэрэггүй. Хөл, нуруу гээд тулгуур ясны хэсэг, зөөлөн эдэд ирэх ачаалал их байх учраас, ердийнхөөсөө илүү хурдтай, хөлс гаргасан хөдөлгөөн хийх нь чухал. Турах гээд зарим даа биеэ нилээд ачаалснаас ядраад, дараа нь хоол идээд унтаад өгөх нь бас бий.  Таргалалтын 20 хувь нь хөдөлгөөн, 80 хувь нь хүнснээс хамаардаг гэсэн судлаачдын дүгнэлтийг та бас санаж байгаарай. 

OVdiVwDLhC43qa9.jpg

Хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа заран байж хүрсэн үр дүнгээ баталгаажуулж явах нь зөв байх. Эргэж таргалах уу гэж олон хүн асуудаг. Ямар хариулт байх нь ойлгомжтой. Задарч хайлж эхэлсэн өөхөн давхаргууд хүний өдөрт хүнснээс авч байгаа илчлэг, зарцуулж байгаагаасаа давж гарахад эргээд амархан хуримлуулж эхэлдэг. Өөхөн давхаргуудаа гүйцэд задалж арилгаснаар эргээд тийм амар хуримтлагдахгүй. Хүрсэн үр дүнгээ бататгах буюу жингээ тогтворжуулахад Леовитын 3- шатны хүнснүүд хэрэг болдог. 

Тэдгээр нь 2-р шатны хоол тэжээлтэй адилхан 3 төрлийн үйлчилгээ бүхий тураах ургамал, ногоо агуулах тул та ердийн хүнс тэжээлээ хэрэглэх үед  цааш үргэлжлүүлэн тураахаас гадна, ядаж жингээ барихад чинь тусалдаг юм.

Танай энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хэдэн кг турах вэ?  

Энэ асуулт анхнаасаа л буруу асуулт бөгөөд таргалалтын тухай сайтар ойлголтгүй гэнэн хэрэглэгчийг хуурч, бараагаа зарах хүмүүст өгөөш болохоор асуулт юм аа. 

Леовитын 5 өдрийн иж бүрдэл хоолны хувьд л  хэрэглэсэн эхний 5 хоногт хасагдаж болох дундаж жингийн тухай л бид мэдээлдэг. 5 өдрийн иж бүрдэл хоолны хувьд дунджаар хасагдах жинг урьдчилан таамаглах боломжтой. Учир нь тухайн хүний 5 өдөрт хэрэглэх бүх хүнс, хоолны илчлэг нь тодорхой байдаг. Харин бусад тураах хүнсний хувьд (Леовитын бусад тураах бүтээгдэхүүний хувьд ч ялгаагүй) өөр төрлийн хоол тэжээлтэй хольж хэрэглэж байгаа учраас ингэж урьдчилан зарлах ямар ч боломжгүй юм. 

TwERM0w7b7bziDX.jpg

Тэгэхээр таныг хэд хоногийг дотор хэдэн кг тураах тухай амлаж байгаа бүтээгдэхүүнээс болгоомжил.

Леовит хүртэл 5 өдрийн иж бүрдлээ хэрэглээд нийт хэрэглэсэн хүмүүсийн 86 орчим хувь нь турдаг тул (14 хувьд нь өөрчлөлт мэдэгдэхгүй үлддэг гэсэн үг) танд яг турна гэж баталгааг гаргаж өгдөггүй.

"Леовит нутрио" компани хийсэн бүх бүтээгдэхүүнээ клиник туршилтад оруулж, өөрчлөлт шинэчлэлт байнга хийж байдаг ба хэрэглэгчийн турах хүсэл дээр тоглож, мөнгө олох зорилгогүй ёс зүйтэй компани юм.

wnMUJ9G23STeNpq.jpeg

 


  • Мэргэжлийн хүнс судлаачид боловсруулав

  • Органик жимс, хүнсний ногоо, эмийн ургамалаар хийв

  • Оросын Эрүүл Мэндийн ШУ Академийн Хүнс Судлалын Хүрээлэнд туршигдав


Oogii
2018-03-19 18:58:07

1r shat ni 5 honog ymyy une ni hedwe

Сэтгэгдэл үлдээх

Leovit ХХК @2016 | All Rights Reserved