Давсны хэрэглээг бууруулснаас жин хасах төдийгүй зүрх судасны өвчлөлийг 4 дахин бууруулж чадна

"Давсгүй хоол шиг" гэж бид амт муутай зүйлийг дурамжхан хүлээн авахадаа хэлдэг үг. Нэг хэсэг судлаачид бидний нэрлэж заншсанаар хоолны давсыг хүний биед хэрэг болох зүйл алга байтал яагаад ингэж дурлан хэрэглэдэгийн учрыг тайлбарлах гэж олон таамаглал дэвшүүлэн судлаад судлаад учрыг нь олоогүй. Үнэхээр химийн найрлага нь хлорт натри болох хоолны давст орж байгаа элементүүдийн аль нь ч бидний биед хэрэг болох бодисууд биш болох нь гайхалтай.

"Сурсан юмыг сураар боохгүйн"  нэгэн адилаар давсгүй хоол идэхийг бидэнд зөвлөвөл зөвшөөрөх хүн ховор олдох байх. teN7y3nirk4uFDb.jpg

Гэхдээ цаашид хоол хүнсэндээ эрүүл, сайхан байх гэдэг сонголтын үүднээс бодууштай, алхам алхамаар туршиж үзүүштэй саналууд байна.

Давс бага хэрэглэвэл жин буурна. Хоол хүнсээр дамжиж бидний авч байгаа давс цусанд хадгалагдах бөгөөд цусны хэвийн эргэлтийг хангахын тулд их хэмжээний шингэн цусанд байхаас аргагүйд хүрдэг. Их хэмжээний шингэн нь жин нэмэгдүүлэх, бие хөөлгөж харагдуулдаг учир таа хоолон дахь давсаа багасгаснаар жин чинь буурна.

Зүрх судасны өвчин ч давсны хэрэглээ буурсантай холбоотой гардаг нь бас энэ нөхцлөөс үүдэлтэй. Давс ихтэй өтгөн цусыг шахахын тулд зүрхний ачаалал нэмэгдэх нь ойлгомжтой бөгөөд илүүдэл давс нь судас хатууруулах тул даралт ихэсгэх давхар нөлөө учруулна. Та давсныхаа хэрэглээг бага багаар багасгасаар маш бага хэмжээнд авчрах боломжтой. 

64zyStpModJpcBK.jpg

Эзэгтэй та хоол амтлагч ногоо, байгалийн гаралтай жамц давсаар үйлдвэрийн давсыг орлуулснаар эрүүл мэнд, биеийн галибараа хэвийн хадгалах, эм идэж илүү мөнгөөр "шатахгүй" байх боломжтой шүү.

ba4Fv85kQoJBT0N.jpg

Айл гэрийн гал голомтыг сахигч эмэгтэй таны зөв хандлага, хэвшил танай гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн баталгаа болохыг байнга санахад илүүдэхгүй. Давсны хэрэглээг бууруулснаар Зүрх судасны өвчлөлөөр өвдөх эрсдэлийг 4 дахин бууруулдаг судалгаа байна.

nZq3x2CjbkTV1in.jpg


  • Мэргэжлийн хүнс судлаачид боловсруулав

  • Органик жимс, хүнсний ногоо, эмийн ургамалаар хийв

  • Оросын Эрүүл Мэндийн ШУ Академийн Хүнс Судлалын Хүрээлэнд туршигдав


Сэтгэгдэл үлдээх

Leovit ХХК @2016 | All Rights Reserved