Мацаг барих бол өлсөхийн нэр биш ээ.

Мацаг барих тухай ойлголт нилээд эртний явдал юм шиг байгаа юм. Будда багшийн сургааль номлолд ч энэ тухай нилээдгүй тааралдах бөгөөд мацаг барихыг цэвэрлэх, ялангуяа сэтгэл цэвэрлэхтэй холбож сургасан байна.

Биеэ цэвэрлэхэд хоолоо сойх нь чухал боловч, сэтгэлээ цэвэрлэх /випашяна бясалгал/ хийхгүйгээр, хоолоо сойх нь буцаж бие бохирлогдох тухай санаа явж байна. Ямар сайн даа Буддын сургаальд бие, сэтгэл, хэл 3-аар үйлдэх нүглээс сэтгэлийн нүгэлийг хамгийн хүнд буюу бохирт тооцож байх вэ. Мацаг барихыг бие, хэл, сэтгэлээ цэвэрлэх гэж цогц утгаар нь ойлгох, ашиглах нь бидэнд ач тустай гэж бодож байна.

Сэтгэлийг эрхшээх, сэтгэлийг цэвэрлэхэд Випашня бясалгал чухал боловч нилээд хүн түүнийг дотоод мэдрэхүйд анхаарал төлөрч сурах төдийхнөөр ойлгодог. Задлан бодох үйлдлээр хүсэл, шунал, уур бухимдал үүсгэж байгаа тэр шалтгааныг танин мэдэж, устгах, айж эмээхгүй байж сургах бас нэг тал энэхүү бясалгалын нэг хэсэг. Сэтгэлээ эрхшээж чадсан хүнд өлсөх, их идэх гэж ховдоглох, амттан хараад сувдаглах сэтгэлийг номхоруулсан болохоор таргалах, түүнээсээ болж шаналах асуудал угаас алга болно.

Хоолоо сойх багасгах байдлаар өөхлөгөөсөө салахаас гадна, биед хуримтлагдаад байсан задарч амжаагүй олон төрлийн хорыг зайлуулах, тэр бүү хэл хавдарын эсийг ч идэж устгах боломж хүний биед өөрт нь байдаг.

fbYlzWQpSNpUlp5.jpg

Леовитын цэвэрлэгээний 5 өдрийн иж бүрдэл хоол нь хүн өлсөж биеэ хямраахгүйгээр шаардлагатай амин дэм, эрдэсийг нь тэнцвэржүүлсэн хоол хүнсээр дамжуулан 5 өдрийн биеийн мацаг барихад зориулсан бүтээгдэхүүн юм. Өдөрт идэх хоолны илчлэгийг 430 орчим ккал болгосоноор өмнө биед хуримтлагдсан өөхлөг задрах боломж олгохоос гадна, өтгөн гаралт, хор тайлах үйлчилгээ бүхий хүнс агуулдаг нь мацаг барих гэсэн үгэнд дөхөж очно.

Зоригтой, омог ихтэй хүнийг монголчууд "цөс ихтэй хүн" гэж нэрлэдэг нь зүгээр нэг үг биш билээ. Цөс нь хүний хоол тэжээлээс тос, өөх боловсруулахад оролцдог булчирхай гэдгийг бид бүгд мэднэ. Цөс томтой хүн омог, зориг ихтэй гэсэн логикийн цаана бас тарган, уур уцаар ихтэй байдаг гэсэн санаа ч байна. Леовитын цэвэрлэгээний хоол цөс цэвэрлэх тул бие, сэтгэл санааг амраахад оролцдог.

Хоолоо сойхгүйгээр биеэ цэвэрлэх боломжийг ашиглаад нэг үзээрэй. Биеэсээ зайлуулагдахгүй хуримтлагдсаар хавдарын эс болон хувирах бохирдол, хорыг тайлахад энэ хоол нэн тустай.

JVHBUd1faOetXTG.png

Орчин үеийн Монголчууд бидний өдөр тутмын идэх хоол, найрлах үеийн зоог олон төрлийн найрлагатай, хоорондоо үл зохилдох хүнс тэжээлүүд байвч, архи дарсны амтанд мансууран бие биесээ, бас өөрийгөө хүчлэн шахсаар аюулт өвчинд автах эрсдэл рүү алхам алхамаар ойртсоор явна. Хавдар туссан хойноо хамаг байдгаа барах биш, үлдэж хоцрох хүмүүсийнхээ өмсөж зүүхийг нь хугаслан одож биш, өөртөө цаг гарган эхлээд биеэ цэвэрлэж сурцгаая.

Өвөлд нь мах идээд, дулаанд сүү цагаан идээгээр хоол боловсруулах эрхтэнээ цэвэрлэж амраадаг ард түмний үр сад билээ. Өөрсөддөө цаг гаргаж, биеэ цэвэрлэж эрүүл сайхан амьдарцгаая.

Цаг зав багатай та бүхэнд тохирсон биеэ цэвэрлэх хялбар арга бол Леовитын 5 өдрийн иж бүрдэл хоол юм. 

 

 


  • Мэргэжлийн хүнс судлаачид боловсруулав

  • Органик жимс, хүнсний ногоо, эмийн ургамалаар хийв

  • Оросын Эрүүл Мэндийн ШУ Академийн Хүнс Судлалын Хүрээлэнд туршигдав


Сэтгэгдэл үлдээх

Leovit ХХК @2016 | All Rights Reserved