"Таргалалт бол өвчин, цэвэрлэгээ бол эмчилгээ", Биеэ цэвэрлэх цагаар ...

Аливаа бохирдол нь өвчний эхлэл юм. Сэтгэл, биеийн аль ч түвшинд бай бохирдол нь өвчин үүсгэдэг бөгөөд цэвэрлэгээ хийхгүй удах тусам бохирдол нь улам бүр зузаарсаар сүүлдээ бие /цогцос/ бүхэлдээ хэвийн үйл ажиллагаагаа алддаг. Таргалалт ч гэсэн бие, сэтгэлийн аль альных нь бохирдлоос эхэлсэн байх боломжтой.

wxeu0Ntx5EWNPlD.jpg

Таргалалтаас болж, ихэвчлэн эмэгтэйчүүд сэтгэл санааны тайван бус байдалд ордог ч энэ байдлаасаа гарч чадахгүй дэмий бухимдсаар улам бүр таргалдаг. Сүүлдээ "цайна" гэгчээр нэг хэсэгтээ байгаа байдалдаа дасч, хоол идэх дур хүсэлдээ санаа зовох юмгүй хөтлөгдсөөр 2, 3-р зэргийн таргалалтай /хэт таргалалт/ болсон хойноо өвдөг, нурууны үеэр шохойжиж өвддөг болсны дараа хүссэн, хүсээгүй дахиад жингээ буулгах тухай бодохоос өөр аргагүйд хүрдэг. 

Хоол, амттан хүсэлдээ захирагдан, хамаагүй идэхэд сайхан байсан уу? Хөдлөхөөс дургүй хүрч ойр тойрныхоо хүмүүсийг зарж, тушааж суух биенд амар таатай байсан уу?  Үйлийн үр нь гашуун даа.  Энэ бол хүний зовлонгоор даажигнан, бахаа хангаж байгаа хэрэг биш бөгөөд зарим үед өөрөө өөртөө үгүй гэж хэлж, дур хүслээ хазаарлаж байх тухай сануулах гэсэн хэрэг юм.  Зүрх, судас, үе мөчний гэхчилэн олон өвчин шаналал, үзэмжгүй муухай галибар гээд үйлийн үр нь бас ч гэж хорон хэцүү шүү.

Леовитэд хандаж байгаа олон олон эмэгтэйчүүд иймэрхүү байдлаар таргалалт, хэт таргалалтад орсон, болж өгвөл хялбар, хөдлөхгүйгээр асуудлаа шийдэх сонирхолтой байдаг. Мэдээж бүгд биш л дээ. 

Хөдлөхгүйгээр  асуудлаа шийдвэрлэхэд чинь Леовитын цэвэрлэгээний иж бүрдэл хоол танд тусална.  Гэхдээ энэ бол таны олон жил хураасан "буян", биеийн бохирдлоос салах ажлын зөвхөн эхлэл. Бие, сэтгэл чинь цэвэрлэгдэн хөнгөрөхөд таны өөрийн чинь оролцоо хамгийн чухал. Бие чинь хөнгөрч байгаа дээр бүсгүй та өөрөө ч гэсэн хүч нэмж, өдөрт 40 минутаас дээш хугацаанд идэвхтэй хөдөлгөөн хийж дэмжээрэй. Цайнд хийсэн чихэр хутгахгүй бол уусдаггүйн нэгэн адил, өөхлөг хайлуулах бодисыг хөдөлгөөн хийж биеэр тархааснаар хүссэн үр дүндээ хурдан хүрнэ. /Заавал фитнес энэ тэр гэхгүй ээ. Ядаж хөлсөө урсгах ажил, хөдөлгөөн хийх. Хурдан алхаж ч болох шүү дээ

 Асуудлаа шийдэж, дахин амьдралын сайхныг мэдэрч яваа ч олон бүсгүйчүүдийг харахад, баяр баяслыг нь хамт хуваалцах сайхан байдаг юм. Леовитыг зөв хэрэглэж үр дүнд хүрсэн цоглог бүсгүйчүүд минь өөрсдийн амжилтын нууцаас бусадтайгаа бас хуваалцаарай. Тантай адил өөр нэг эмэгтэй ч гэсэн таны амссан жаргалтай мөчийг бас амсах болтугай. 

Хаврын улирал, дулааны цаг биеэ цэвэрлэх, хоол боловсруулах эрхтэнээ амтраах хамгийн зөв тохиромжтой цаг шүү.

Баяр, наадам, амралт зугаалга гээд зун таргалуулах, ходоод гэдсээ бохиртуулах мөч тасрахгүй тул та яг одоо 5 өдрийн бие цэвэрлэх иж бүрдлийг хэрэглээрэй. 

JVHBUd1faOetXTG.png

Өвөл, хүйтний улиралд гадаа ажилладаг эмэгтэйчүүд ялангуяа тураах, цэвэрлэх бүтээгдэхүүн хэрэглэж "Шинэ жилийн баяр"ын даашинзандаа багтах оролдлого хийдэг нь туйлаас буруу. Тэгээд турах, хэвийн жиндээ очих оролдлого нь "будаа" болсон тул гүйцээ, тэгээд орхино. Дараа нь мэдээж хэрэг дээр бичсэн шат дамжлагаар явсаар "үр хүүхдийнхээ төлөө нойр хоолгүй, биеэ умартан явж, өвчинд баригдсан" тухай ууртай, гунигтай түүхийн эзэн болно. Зөв цагт нь хэрэгтэй үйлийг эхлүүлэх нь туйлаас чухал.

Зун болохоор, ... налгар сайхан цагаар олдсон дээр нь жаргалтайгаар их идэж, жингээ барих, биеэ цэвэрлэх тухай бодохыг ч орчин цагийн Монголчууд хүсдэггүй.

Уулзалт, цугралт болохын өмнөх 7 хоногийн дотор гэнэт хэвийн жиндээ очих тухай бодож, манайд ханддаг хүүхнүүд олон бий. Хүнд хоромхон зуур аятайхан харагдахыг хүсэхээсээ илүү, үргэлжид эрүүл, гоолиг сайхан байх нь дээр бус уу?

 Бүсгүй та эрүүл сайхан харагдахыг хүсч байгаа бол хавар биеэ цэвэрлэхээс ажлаа даруй эхлээрэй. Хойш битгий тавь. Цаг мөч их хорон. Нэг л мэдэхэд нөгөө болзсон, товлосон цаг чинь хаяанд тулаад ирнэ. Та эрүүл мэнд, бие галибартаа одоо л цаг гаргаарай. Уулзалт, баяр наадмын өмнө энэ тухай март. 

Леовитын цэвэрлээний 5 өдрийн иж бүрдэл таны алдсан итгэл, эрүүл мэндийг эргүүлэн авахад чинь найдвартай туслагч чинь байх болно. Дараа нь эрчимтэй өөхлөг шатаах хүнс хүрсэн үр дүнг чинь баталгаажуулж өгнө.

Үл итгэх нь сэтгэлийн бохирдол юм шүү. Үүнийг ч гэсэн давахад Леовитын цэвэрлэгээний иж бүрдэл танд тусална. Та цэвэрлэгээний иж бүрдлийг хэрэглэж эхэлснээс хойш 4-5 дахь өдрийн өглөө, биеэ засчихаад жингээ дахин хэмжиж үзээрэй. 

Таныг гайхалтай үр дүн хүлээж байх болно. Хавар биеэ цэвэрлэх цаг.

Та бусад хэрэгтэй мэдээллийг энэхүү цахим хуудасны бүтээгдэхүүн гэсэн хэсгээс үзээрэй. Лавлах утас 94119322, 96939322. Оросны Хүнс Судлалын Хүрээлэнгийн эрдэмтэдийн боловсруулсан бүтээгдэхүүнүүд. Леовит компани.

d4rz1wmYtCXGxBT.jpg

 

 


  • Мэргэжлийн хүнс судлаачид боловсруулав

  • Органик жимс, хүнсний ногоо, эмийн ургамалаар хийв

  • Оросын Эрүүл Мэндийн ШУ Академийн Хүнс Судлалын Хүрээлэнд туршигдав


Чимэг
2017-05-18 06:13:37

Баярлалаа. Сайхан мэдээлэл байна.

да
2017-05-09 10:50:55

5 хоногийн хэрэглээ хэд вэ

munh
2017-05-08 18:28:10

5 odrin tsai ni ymar vnetei ve hodoo oron nutagas yaj avhuulah ve

Сэтгэгдэл үлдээх

Leovit ХХК @2016 | All Rights Reserved