Леовит нутрио компаний эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, нөлөө болон амьдралын зөв хэвшил, хоололт гэхчилэн нилээдгүй өргөн сэдвийн хүрээнд Эдем компаниас сургалт, лекци өөрсдийн харилцагч компаниуд төдийгүй, иргэд олон нийтийн хүрээнд зохион байгуулж хэвшиж байна.
Монос Улаанбаатар, Ази фарма, Номин тав трейд гэхчилэн томоохон фарм, супермаркетын ажилтангуудад зориулсан сургалт зохион байгуулсан ба эдгээр сургалт нь хэрэглэгчдэд зөв мэдээлэл өгөх, эрсдлээс хамгаалах, хэрэгцээтэй бараагаа оновчтой зөв сонгож авахад нь туслах ажилтан бэлтгэх зорилготой.
Хүүхэд гаргасны дараа жингийн илүүдэл, таргалалттай болсон залуу ээжүүдэд зориулсан сургалт, семинар тэдний хүсэлтээр Эдем компани дээр зохион байгуулсан бөгөөд уг сургалтад хамрагдсан эмэгтэйчүүд сэтгэл хангалуун байсан.
Гол нь сургалтын дараа олсон мэдлэгээ амьдралд хэрэгжүүлж эхэлсэн хүмүүст мэдэгдэм амжилт гарч байгаа нь бидний сургалт үр дүнгүй өнгөрөөгүйг үзүүлсэн, бидэнд урам нэмсэн бэлэг байлаа. Сургалтын дараа бидэнтэй байнгын холбоотой болсон, бидний бичсэн, нийтлүүлсэн өгүүлэл, зөвөлгөөг унших болсон оролцогчдодоо талархаж байгааг минь хүлээн авна уу.
Манай хэрэглэгчид болон сонирхсон хүмүүсийн захиалгаар сургалт, лекци зохион байгуулах боломжтойгоос гадна цаашид дэмжигчдийн клуб байгуулах, тусгай болон хөнгөлөлттэй үнээр тэдэнд борлуулах, сонирхолтой хөтөлбөр арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа мэдэгдэхэд таатай байна. Энэ талаар тун удахгүй мэдээлэл түгээснээр дэмжигчид, клубын гишүүд болох үйл ажиллагаа эхлүүлнэ.
Сургалтад хамрагдах сонирхолтой хүмүүс манай фэйс болон цахим хуудсанд санал, хүсэлтээ илэрхийлнэ үү. Лавлах утас 94119322
Мэргэжлийн хүнс судлаачид боловсруулав
Органик жимс, хүнсний ногоо, эмийн ургамалаар хийв
Оросын Эрүүл Мэндийн ШУ Академийн Хүнс Судлалын Хүрээлэнд туршигдав
Surgaltand hamragdaj iluu delgerengui medeelel avmaar bn.hed heden turaah buteegdehuunees songoltoo hiij chadahgui bnaa