Жирэмсэн болон төрсний дараах эхчүүдэд тулгардаг хамгийн том асуудал бол таргалалт, илүүдэл жингийн асуудал юм. Үүнийг жирэмсэн байх үедээ шийдвэрлэж болно.
Манай зөвлөх мэргэжилтэнд таргалалттай холбоотой асуудлаар хандаж байгаа эмэгтэйчүүдийн ¼ нь төрөхийн өмнөх ба төрөлтийн дараахи таргалалттай холбоотой эмэгтэйчүүд байна. Жирэмсэн болон төрсний дараах хөхүүл эхчүүдэд маань зайлшгүй тулгардаг хүндхэн асуудал бол таргалалт юм.
Эмэгтэй хүн хэвлийдээ ураг олж 10 сар тээх хугацаандаа буюу жирэмсэн үедээ таргалах ёстой юу? Таргалах нь хэвийн үзэгдэл мөн үү гэсэн асуултанд АНУ-ын эмч нар олон жилийн судалгаа, шинжилгээний дүнд тулгуурлан дараахи харилутыг өгч байна.
Жирэмсэн үеийн таргалалт гэж юу вэ? Ураг тээсэн эмэгтэй хүний жин байгалаасаа нэмэгдэх ёстой. Эмэгтэй хүний өөрийн жингээс гадна ургийн тээлтний жин нэмэгдэнэ гэсэн үг. Энэ жинг мэдэхийн тулд таны эмч сар бүр зүй зохистой байх жинг тогтоож, хянаж өгнө. Харин жирэмслэлтийн саруудад байх ёстой биеийн жингээсээ хэт их байх, гар хөл, гуя өөхлөн таргалахыг жирэмсэн үеийн таргалалт гэнэ. Жирэмсэн үед хэт их таргалсан бол төрсний дараа хэвийн жиндээ эргэж ороход тун хэцүү байдаг.
Мөн жирэмсэн үед буруу хооллосноос таргалахаас гадна төрсний дараа хэт огцом таргалах үзэгдэл ажиглагддаг. Зарим тохиолдолд эмэгтэйчүүд хөхөндөө сүү оруулах зорилгоор нүүрс ус, тослог ихтэй хүнс хэтрүүлэн хэрэглэснээр таргалалт их хэмжээгээр явагддаг.
Эмэгтэй хүн жирэмслэснээр өөрөөсөө гадна дахин нэг хүний өмнөөс хооллох хэрэг гардаг. Жирэмсэн эхэд илүү их уураг, олон төрлийн амин дэм, эрдэс бодис жишээлбэл фолийн хүчил, төмөр, калци шаардлагатай болдог төдийгүй эрч хүч, энергийг хангаж, сэлбэхийн тулд энгийн үеэс илүү их илчлэг - калори шаардлагатай болдог. Ингэлээ гээд нэг дор хоёр хүний хоолны порцоор хүссэн хоол хүнсийг идэх нь маш буруу. Их уураг, тэжээлтэй гэсэн бүрийг хамаа намаагүй идэж, ууж болохгүй бөгөөд энэ нь сөрөг муу талтай байх нь ч бий. Үүнээс үүдэн жирэмсэн үеийн болон төрсний дараах таргалалт, арьс язралт, хүүхэд сүүний хордлого болон тархины даралт зэрэг аливаа өвчин, эмгэгтэй төрөх, төрөх үеийн хүндрэл зэрэг олон асуудлууд урган гардаг.
Леовитын судлаачид хөхөнд сүү оруулах “Лактакон” гэдэг биологийн идэвхт бодис үйлдвэрлэснээр нийт хэрэглэж үзсэн эмэгтэйчүүдийн 96 хувьд хөхөнд нь найдвартай найдвартай сүү оруулсан байна.
Жирэмсэн болон дараахи үеийн таргалалтаас сэргийлэхийн тулд эмчийнхээ заавар зөвлөгөөнөөс гадна олон улсад зөвшөөрөгдөөд байгаа жирэмсэн үеийн дэглэм, зөв хооллолтыг ягштал мөрдөхөд л хангалттай бөгөөд бүсгүй та бяцхан үрээ тээж төрүүлэхдээ таргалалтаас айх хэрэггүй болно.
Жирэмсэн үед илүү их уураг, тэжээлийг бие мах бод цаанаасаа л шаарддаг. Тэглээ гээд энгийн үед иддэг хоолныхоо порцыг нэмж идэх, эсвэл би л нэг жирэмсэн, бие давхар хүн гэж хүссэн болгоноо иддэг зуршил хамгийн буруу. Тэжээл ихтэй хоол ид гэснээс биш их ид гэсэн үг биш гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Үүний оронд энгийн үед иддэг хоол, хүнсэндээрээ зохимжтой каллори, амин дэм, тэжээлийг нэмж идэхэд л хангалттай. Хэрэв таны жирэмсэн үед идэж байгаа хоолны илчлэг шаардлагатай хэмжээнээсээ хэтрээд байгаа юм уу эсвэл та аль хэдийн таргалаад эхэлсэн бол Леовитын жин барих, тураах хүнс тэжээлийг ердийн хоол тэжээлийнхээ аль нэг хэсгийг орлуулах замаар жингээ хянах боломжтой юм.
Жишээ нь жирэмслээгүй, эрүүл чийрэг эмэгтэй хүн 19-30 насны хооронд бол өдөрт 2400-2600 кл калори шаардлагай, 31-ээс дээш настай бол 2200-2400кл калори шаардлагатай байдаг байна. Харин жирэмсэлсний эхний 3 сард өдөр тутам авах ёстой калори дээрээ нэмж 150-200кл калори авах ёстой, хоёрдугаар 3 сар буюу 4,5,6 сартайдаа өдөрт 300кл калори, харин 7,8,9 сартайдаа 450кл калори авах ёстой аж. Эдгээр нэмэлт калорыг илчлэг, тэжээл ихтэй эрүүл хоол хүнсээр зөв хооллож авснаар та өөртөө болон хүүхэддээ шаардлагатай тэжээлийг зүй зохистой хувиарлаж өгснөөр илүүдэл жин, таргалалт элдэв өвчлөлтгүйгээр амаржих бүрэн боломжтой.
Ингэхийн тулд дээрх зөвлөгөөн дээр үндэслэн өөрийн биеийн жингээс хамаарч, эмчтэйгээ ярилцсаны дүнд өдөрт авах калорын хэмжээгээ тогтоож зөв хооллож эхлээрэй.
Жирэмсэн үед жин нэмэхээс сэргийлэх хоол хүнс:
Мөн төрсний дараа хөхөнд сүү сайн оруулдаг гэсэн буруу ойлголтоос үүдэн цагаан гурил, дээд болон нэг дүгээр гурил, гурилан бүтээгдэхүүн, талх, нарийн боов их хэрэглэдэг нь хамгийн буруу ажээ. Дээд зэргээр боловсруулсан цагаан гурил, будаа нь цардуул, цавуулаг ихтэй учраас уураг, тэжээл болохын оронд эхийн биеийг зүгээр л хөөлгөж орхидог.
Энэ нь таргалалтын үндсэн шалтгаан болох нь бий. Та мартаагүй бол Леовитын “Лактагон” гэдэг хөхөнд сүү оруулдаг биологийн идэвхт бодисыг хэрэглэснээр энэ асуудлаас хялбархан гарах боломжтой.
Мэргэжлийн хүнс судлаачид боловсруулав
Органик жимс, хүнсний ногоо, эмийн ургамалаар хийв
Оросын Эрүүл Мэндийн ШУ Академийн Хүнс Судлалын Хүрээлэнд туршигдав