Турах биш, эрүүл байх нь бидний гол зорилго юм

Товч боловч асуудлыг хөндөж тавихгүй бол заримдаа" туралтыг" хараал мэт хардаг хэсэг байхад туйлын зорилго болгосон өөр хэсэг байна. Нийгэмд үүссэн эрэлт хэрэгцээг зөвхөн ашиг олох өнцгөөр харж байгаа бүлэг хүмүүс байгаа нь асуудлыг улам бүр хүндрүүлж байна.

Таргалалт нь өнөөдөр олон улс орныг хамарсан өвчлөлтийн суурь шалтгааны нэг болсон энэ үед турах асуудлыг хөндөхгүй бол болдоггүй. Биед нөөц эрчим, хоол тэжээл болон хуримтлагдаж байгаа өөхлөг нь өдөрт бидний зарцуулах шаардлагатай хэмжээнээс хэт их хуримтлагдаж байгаа тохиолдолд өвчин үүсгэх шалтгаан болохоос өмнө задлах, зарцуулах тухайд бодох, арга хэмжээ авахгүй бол асуудал үүсгэдэг. Биед хуримтлагдсан өөхлөгөө задлах явцыг л бид "ТУРАХ"  гэж л нэрлээд байгаа билээ.

Илүүдэл жингийн асуудлыг:  жингийн илүүдэл, 1-р зэргийн таргалалт, 2-р зэргийн таргалалт, 3-р зэргийн таргалалт хэмээн ангилж байгаа юм. Хэдийгээр биеийн жингийн коефицентын (БЖК) үзүүлэлт ашиглан ангилаад байгаа мэт боловч бие мах бодид явагддаг физологийн процессын онцлогтой нь холбон авч байгаа юм. 2,3-р зэргийн таргалалтын үед бодисын солилцоо эрс муудахаас гадна хүн эсийнхээ түвшинд залхуурч эхэлэх тул хөдлөхгүйгээр болж өгвөл хэн нэгийг зарах хэмжээнд хүртэл доройтдог.

Иймэрхүү таргалалт нь зүрх судас, тулгуур эрхтэн, хоол боловсруулах эрхтэнүүдийг өвчлүүлэх эх үүсвэр болох тул бид янз бүрийн эм, өвчин намжаагч хэрэглэж эхэлдэг. Энэ тохиолдолд турах явцыг биеэ эмчилж байна гэж ойлгох нь зүйтэй. Харин залхуугаасаа болж хөдөлгөөн хийхгүйгээр турах хүсэлд хөтлөгддөг олон хүнийг урхидан "л-крантин" гэх зэрэг бодисыг дангаар нь худалдаалж байгаа нь элэг, ходоод гэмтээх шалтгаан болдог. Та өвчлөлт үүсгэх шалтгааныг дарахыг хүсч байна уу эсвэл бас нэг шинэ өвчлөлтийн эхлэлийг тавих гэж байна уу? 

Wag5UVS9Z1wM094.png

Ямар нэг шийдвэр гаргахын өмнө энэ тухай сайтар тунгааж үзээрэй. ОХУ-ын "хүнс тэжээл судлалын" эрдэмтэд бие цэвэрлэх иж бүрдлийг "таргалалт" гэх өвчин туссан хүмүүст санал болгодог нь удаан хугацаанд хийгдсэн клиник судалгааны үр дүнд бий болсон сонгодог хүнс юм шүү. 

Хүний бие хэт турсан тохиолдолд хоол хүнснээс хэрэгтэй уургаа нөхөж авч чадахаа больдог бөгөөд энэ нь аюултай. Туранхай хирнээ биеийн галибар муутай хүмүүс тааралддаг л юм. Тэгэхээр туранхай биетэй бол гоё сайхан гэсэн хэрэг огтоос биш бөгөөд эрүүл, хүч чадалтай байх нь гоо сайхан тул турах хэрэгцээг эрүүл, сайхан болох гэсэн өнцгөөс харж байхыг охид эмэгтэйчүүдээсээ хүсье.


  • Мэргэжлийн хүнс судлаачид боловсруулав

  • Органик жимс, хүнсний ногоо, эмийн ургамалаар хийв

  • Оросын Эрүүл Мэндийн ШУ Академийн Хүнс Судлалын Хүрээлэнд туршигдав


Сэтгэгдэл үлдээх

Leovit ХХК @2016 | All Rights Reserved