Сахарын их хэрэглээ залуу хүнийг ч 14 хоногт хөгшрүүлнэ

Залуу эрэгтэйг ч 14 хоногт хөгшрүүлж чадах хүнс юу вэ ?

В исследовании приняли участие 12 мужчин, которые потребляли по 225 граммов сахара в день.
Судалгаанд оролцсон 12 эрэгтэй өдөрт 225 гр сахар агуулсан хүнс хэрэглэсэн юм.

Копенгагены их сургуулийн эрдэмтэд их хэмжээний чихэр /сахар/ агуулсан амттай ундаа, хүнсийг үлэмж хэмжээгээр хэрэглэх явцад цусны эргэлт муудаж, төрөл бүрийн эрхтэн, булчингийн цусан хангамж удааширдаг болохыг тогтоожээ.

Жилээс жил өнгөрөхөд энэ нь цусан хангамжийн системийг тасалдахад, турайлбал: зүрхний бах, чихрийн шижин гэхчилэн аюултай өвчлөлд хүргэдэг байна. lenta.ru

Судалгаанд оролцсон 12 эрэгтэй өдөрт 225 гр сахар хэрэглэсэн байна. Туршилтын явцад тэд сандал дээр суугаад нэг хөлөө өргөх ёстой байв. Хоёр долоо хоногийн дараа оролцогчдын  хөлний төгсгөлийн хэсэгт 17 хувиар бага цус очиж байгааг хэмжиж тогтоов. Мэргэжилтэнүүд цус хамгийн ихээр хэрэглэдэг тархи, зүрх туршилтын хугацаанд хамгийн ихээр зовж эхэлдэг гэж таамаглаж байна. 

Эрдэмтэдийн үзэж байгаагаар бүхэлдээ самар, ногоо, жимсээр баялаг хүнсээр хүн зөв хооллож байгаа бол ойрмогхон ууж байгаа сахар агуулсан 500 мл ундаа хүний эрүүл мэндэд хөнөөл үзүүлэхгүй. Гэхдээ сахарын байнгын хэрэглээний үед судаст үзүүлэж байгаа хөнөөлийг хурдан хөгширөлттэй адитгахаар ажээ. Энэ нь ихэвчлэн хөгшчүүлд тохиолддог өвчлөлд дайрагдах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Туршилтын дараа оролцогчдын цусан хангамжийн үйл ажиллагааг сэргээхэд  хоёр долоо хоног шаардагдсан байна.

Үйлийн үр гэдэгчилэн амттанд цулбуурдаж хэт их амттан идэснээр  дотор өөхлөлтөөс эхлээд зүрх, судасны өвчлөлд дарлуулан "эмийг хоол мэт идэх" хувь тавиланд дарлуулдаг болох оо хаяа санахад илүүдэхгүй. Орос авгайчууд яагаад бүдүүдэн байдгийн нууц энэ шүү дээ. Тэд их амттанд дуртай. Үр дүн нь өнөөх гуалиг сайхан орос хүүхнүүд муухай ааштай хөгшин бүдүүн авгай болон хувирдагийн гол учир нь юм.  lenta.ru


  • Мэргэжлийн хүнс судлаачид боловсруулав

  • Органик жимс, хүнсний ногоо, эмийн ургамалаар хийв

  • Оросын Эрүүл Мэндийн ШУ Академийн Хүнс Судлалын Хүрээлэнд туршигдав


Сэтгэгдэл үлдээх

Leovit ХХК @2016 | All Rights Reserved