Спирт агуулсан ундаанаас бүрэн татгалзах нь үхлийн аюултай

Спирт агуулсан идээнээс бүрэн татгалзах нь үхэлд амархан явуулдаг байж магадгүй нь.

Фото © Pixabay.com

Архи гэдэг идээнд живсэн, дурласан нөхдийн хувьд өөрсдийгөө өмгөөлөхөөр мэдээ мэт харагдаж болзошгүй. Спирт агуулсан идээнээс бүрэн татгалзах нь үхэлд илүү хялбар хүргэх шалтгаан болохыг хэсэг эрдэмтэд судалгааны үр дүнгээрээ баталжээ.

АНУ-ын Техас мужын Остинагийн их сургуулийн эрдэмтэд 20 гаруй жил хийсэн ажиглалтынхаа үр дүнд дээрх таамаглалыг дэвшүүлжээ. 55-аас 65 хүртлэх насны 1,8 мянган хүнийг 20 гаруй жил ажиглажээ. Спирт огт хэрэглэдэггүй хүмүүсийн 69 хувь нь 65 хүрэлгүй өнгөрсөн байна. Харин спирттэй ундааг тохируулж хэрэглэдэг нөхдийн 45 хувь нь 65 хүрэхээсээ өмнө хорвоог орхижээ. Үүнийг үндэслэн эмнэлэгийн талын нөхөд спирт огт хэрэглэхгүй байх, огцом татгалзах нь үхэлд хялбар хүргэх шалтгаан болдог гэсэн санаа дэвшүүлжээ. Магадгүй л юм. ( rusmonitor.com -аас авав)

1998 онд Английн хэсэг эрдэмтэд эрэгтэй хүнд 40 хүртэл насанд спирт ялгаруулдаг булчирхай ажиллаж байгаад зогсдог болохыг тогтоон, маш бага хэмжээнд спирт хэрэглэх шаардлагатай байдаг талаар мэдээлж байсан. 

Товчрон доо "дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж уу" гэж хэлсэн ардын сургааль зүгээр толгой холбоод хэлчихсэн үг биш болохыг саяны эрдэмтэдийг судалгааны дүн харуулж байна. " Бага багаар балгаж уувал амттай бус уу?" гэж " Өнчин хүүгийн цэцэлсэн шастирт" аль 13 зууны үед хэлцсэн байгаа нь Монголын маань өвөг дээдэс хичнээн ухаантай хүмүүс байсныг хэлээд байгаа бус уу? 

Ухаант мэргэн өвөг дээдэс танаа хүндлэн мөргөм үү, би.


  • Мэргэжлийн хүнс судлаачид боловсруулав

  • Органик жимс, хүнсний ногоо, эмийн ургамалаар хийв

  • Оросын Эрүүл Мэндийн ШУ Академийн Хүнс Судлалын Хүрээлэнд туршигдав


Сэтгэгдэл үлдээх

Leovit ХХК @2016 | All Rights Reserved