ОХУ-ын "Леовит нутрио" компани

Үйлдвэрлэгч нь ОХУ-ын хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд тавигдсан стандарт шаардлагыг бүрэн хангасан байранд үйл ажиллагаа явуулдагаас гадна улсын тусгай захилгаар хүнсний нэмэлт, тусгай иж бүрдэл хүнс тэжээл үйлдвэрлэдэг тул онцгой хамгаалалт, хяналтад байдаг.

Манай компаний илчлэгийг бууруулж тэнцвэржүүлсэн хүнс, тэжээлүүд нь дээр дурдсан дийлэнх өвчлөлтийг эмчлэх, сувилах, урьдчилан сэргийлэхэд эрчимтэй нөлөөлөх, өөрсөддөө дасгах, дуршуулах үйлчилгээгүй, цэвэр байгалийн гаралтай төрөл бүрийн хүнс тэжээлүүд юм.

Леовит нутрио компаний хүнсний бүтээгдэхүүн нь хүн амын дунд эрчимтэй тархаж буй халдварт бус өвчлөлүүд: биеийн жингийн илүүдэл, хэт таргалалт, цусан дахь сахар, холестерины илүүдлээс болж үүсч байгаа архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, сувилах зориулалттай юм.

Өөрөөр хэлбэл уг бүгээгдхүүн нь Монголын эрүүл мэндийн салбарт хурцаар тавигдаж байгаа хүн амын дундах халдварт бус өвчлөлтийг буруулах зорилтыг хангахад хамгийн тохиромжтой,  Монголын зах зээл дээрх ижил төрлийн бусад бүтээгдэхүүнүүдээс эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын хувьд илүү найдвартай байдал нь хангагдсан бүтээгдэхүүн гэж үзэх боломжтой. Учир нь:

  1. Леовит нутрио компаний бүтээгдэхүүнүүдийн клиник туршилтуудыг Москва, Санкт-Петербург, Архангельск, Казань, Алмата, Чимкент хотуудын шилдэг клиник эмнэлгүүд болон ОХУ-ын тэргүүлэх чиглэлийн эрдэм шинжилгээ, туршилтын төвүүдэд хийгдсэн. Тухайлбал:
  • ОХУ-ын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Академийн харьяа “Зүрх, үе мөч судлалын хүрээлэн”
  • ОХУ-ын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Академийн харьяа “Хоол тэжээл Судлалын Хүрээлэн”
  • Москва хотын “Хүүхдийн Эмчилгээ, Хүүхдийн Мэс Заслын Хүрээлэн”
  •  Зүрх Судлалын Эрдэм Шинжилгээ, Туршилтын Төв 
  • Москва хотын Спортын Анагаах Ухааны Эрдэм Шинжилгээ, Туршилтын Төв
  1.  Бүтээгдэхүүний түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүнийг олон тооны дамжлагаар хянаж, нийлүүлэгчдийг чанарын үнэлэмжээр сайтар сонгон шалгаруулдаг.
  2. Тус компаний бүтээгдэхүүнүүд нь генийн өөрчлөлттэй хүнс, хиймэл будагч, нөөшлөгч болон амт оруулагч бодисууд агуулаагүй, зөвхөн байгалийн цэвэр орц найрлагуудыг агуулдаг.14dSdgT3GOSd8g8.png

  • Мэргэжлийн хүнс судлаачид боловсруулав

  • Органик жимс, хүнсний ногоо, эмийн ургамалаар хийв

  • Оросын Эрүүл Мэндийн ШУ Академийн Хүнс Судлалын Хүрээлэнд туршигдав


Сэтгэгдэл үлдээх

Leovit ХХК @2016 | All Rights Reserved