Унтахаас өмнө хийхгүй байх үйлдлүүд

Өдөржин ажил хийгээд, орой гэртээ ирсний дараа махтай хоол идээд хоолондоо цохиулан унтах нь бидний дунд түгээмэл. Гэдэс сунаад л, жин нэмэгдээд байхаар санаа хальт зововч, бахь байдгаараа л нөгөөх амьдралын хэмнэлээ үргэлжлүүлсээр л, харвин маань улам газар авсаар. Ямар ч байсан доорхи зүйлүүдээс өөрт хэрэг болохыг сугалан авч, тунгаах, ажил хэрэг болгох гээд үзвэл ямар вэ? Болж өгвөл дараахи зүйлүүдийг унтахаасаа өмнө хийхгүй байхыг хичээгээрэй.

  1. Дасгал хийх.

Дасгал хийх нь бидний эрүүл мэндэд тустай бөгөөд биенд амьдралын идэвхийг өгч байдаг. Хэдийгээр дасгал хөдөлгөөн хийх нь чухал ач тустай ч унтахын өмнө дасгал бүү хийгээрэй. Учир нь дасгал хүний биеийн температурыг өсгөж байдаг. Биеийн хэм алдагдах нь таатай унтахад нөлөөлдөг.

  1. Зурагт үзэх болон интернет орчимд ажиллах

Зурагт, гар утас, компьютерийн хурц гэрэл нүдэнд нөлөө үзүүлэхээс гадна тархинд нөлөөлж байдаг. Унтахын өмнө гар утсаар тоглох эсвэл олон цагаар зурагт үзэх нь таныг мөн тухтай амархад саад болох юм. Тэгэхээр орондоо орохоос цагийн өмнө гар утас, компьютер, зурагтаа унтрааж хэвших хэрэгтэй.

  1. Халуун шүршүүрт орох

Энэ нь яг дасгал хийхтэй адилхан. Халуун бүлээн шүршүүрт орох юм уу эсвэл усанд хэвтэх нь биеийг маш сайн амраадаг боловч унтахын өмнө халуун усанд орох хэрэггүй болов уу? Мөн л таны биеийн хэм ихэссэн байна гэсэн үг юм. Тиймээс орондоо орохын өмнө та биеэ сэрүүвтэр байлгах нь чухал юм.

  1. Шингэн юм ихээр уух.

Унтахын өмнө спиртийн гаралтай юм уух нь таныг тайван амарахад нөлөөлдөг. Орондоо орохоос нэг юм уу хоёр цагийн өмнө шингэн зүйл уухаа зогсоох хэрэгтэй. Та шөнө дунд олон удаа босож угаалгын өрөө орох хэрэгтэйгээс гадна таны тайван байдлыг олон удаагийн үйлдэл алдагдуулж орхино.

  1. Ажиллах

Унтахын өмнө та хичээнгүй ажиллах хэрэггүй. Өдөржингөө ачаалалтай байсан тархи оройн цагаар стрессд орох өндөр магадлалтай байдаг. Энэ нь улмаар нойргүй болох ч шалтгаан болдог. Тиймээс өглөө болтол сайхан амраад ажил, хичээлээ үргэлжлүүлэх хэрэгтэй.

  1. Сэтгэл татсан ном унших

Та өглөө бүр 6 цагт сэрдэг мөртөө урд орой нь унтахынхаа өмнө ном уншдаг бол энэ нь буруу. Ялангуяа сонирхолтой номыг “дахиад ганцхан хуудас” гэж уншсаар нэг л мэдэхэд цаг шөнийн 2 цаг болчихсон байдаг. Ингээд л та өдөр нь ажилласан тархи, бие махбодоо амраалгүй ачааллаа дахин эхлүүлнэ гсэн үг юм.

  1. Тэжээвэр амьтангаа эрхлүүлэх

Та амьтан тэжээдэг үү? Ялангуяа муур нохой гэх мэт. Хүүхдүүд зарим насанд хүрсэн хүмүүс ч тэжээвэр амьтантайгаа хамт унтдаг тохиолдол байдаг. Тэгвэл энэ зуршлаа хаяарай. Амьтан л болсон хойно тэд өөрсдийн гэсэн нян, хүнийг унтахад нөлөөлдөг үнэртэй байдаг. Тиймээс тэжээвэр амьтнаасаа хол унтах хэрэгтэй шүү.

  1. Ноцтой яриа бүү хий.

Та ямар ч мэдээ сонссон бай, ууртай байх үедээ орондоо битгий ор. Хэдий ядарч, нойр чинь хүрч унтсан ч үүсгэсэн асуудал тархинд байж л байдаг. Тэгэхээр энэ нь зарим тохиолдолд тааламжгүй зүүд болон цааш үргэлжилдэг. Сэтгэлд таагүй зүүд зүүдлэн сэрэх нь тэр өдрийг ч тэр чигт нь өөрчилж болох юм.

9. Дээрх үйлдлүүд таныг тухтай унтахад саад болдог бол орой илчлэг ихтэй махтай хоол идэхээр хоолондоо цохиулаад амархан унтах ч шөнийн турш хоол боловсруулах эрхтэн чинь ажиллах учир бие чинь хангалттай сайн амарч чаддагүй. Бодисын солилцоо ч муудснаас хэрэглээгүй хоолны илчлэг чинь өөхлөгийг нэмэгдүүлж, таргалуулна. 

Хэрэв та унтахгүй, нойр чинь муу бол Леовитын унтуулах киселийг уугаад үзээрэй. Эмийн бодисгүй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн танд тусална.


  • Мэргэжлийн хүнс судлаачид боловсруулав

  • Органик жимс, хүнсний ногоо, эмийн ургамалаар хийв

  • Оросын Эрүүл Мэндийн ШУ Академийн Хүнс Судлалын Хүрээлэнд туршигдав


Сэтгэгдэл үлдээх

Leovit ХХК @2016 | All Rights Reserved