Хүү юу, охинтой болох уу. Яаж ?

Ирээдүйн хүүхдийнхээ хүйсийг төлөвлөх боломж

Намайг оюутан байхад манай сургуулийн хос хоёр хүүхдийнхээ хүйсийг нарийн төлөвлөж, яг шаардлагатай үедээ үр тогтоосон гээд хүүтэй болсон тухайгаа баяртайгаар тунхаглаж билээ. Харин хамгийн сонирхолтой нь тэдний зарлаж байсан шиг хүү биш, хөөрхөн охинтой болж, тэд нэг хэсэгтээ яагаад охин хүүхэд нь охин болчихов, хаана юу дээр алдаа гаргаснаа  баахан тодруулах гээд арга мухардаж билээ.

 Аль эрт үеэс л үндэстэн, үндэстэний хүмүүс хүүхдийнхээ хүйсийг урьдчилан төлөвлөх гэж янз янзаароролдож ирсэн байдаг. Шинжлэх ухаан, технологи хөгжсөн өнөө үед энэ нь боломжтой болсон юм болов уу. Ер нь хүүхдийн хүйс, үр тогтох үеийн ямар хүчин зүйл гол нөлөө үзүүлдэг юм бол?

Эмэгтэй хүний өндгөн эс дан ганц Х-хромосомоос бүрддэг бол эрэгтэй хүний бэлгийн эс Х, бас У-хромосомоос бүрдсэн байдаг. Хэрвээ өндгөн эс эр бэлгийн Х-хромосомтой эстэй нийлж үр тогтсон бол охин төрнө. Харин У-хромосомтой эстэй нийлж үр тогтвол хүү төрдөг байна.

Эндээс дүгнэвэл хүү охинтой болох нь эр хүний эр бэлгийн эсээр тодорхойлогдохоор байна.

Зарчмын хувьд орчин үеийн анагаах ухааны технологийн дагуу эр бэлгийн эсээс “эрэгтэйг” ялгаж авч болдог. Ялгаж авсан эр бэлгийн “нэг хүйсийн” эсээ өндгөн эстэй нийлүүлж хиймлээр үр тогтоосноор хүссэн хүйсийн хүүхэдтэй болох магадлал ихэсдэг. Гэхдээ энэ технологи маш хэцүү, амьдралд бараг хэрэглэдэггүй юм. 

Хүүхэд олох сар 

Эртний Хятадад анх энэ тухай бичсэн байдаг. Ирээдүйн хүүхдийн хүйс хүүхэд олдсон сар, хүүхэдтэй болох үед эх хэдэн настай байснаас хамаардаг гэж Хятадын ухаантнууд үздэг байна. Жишээлбэл: 25 настай эмэгтэй намар, өвлийн саруудад эрэгтэй, хаврын саруудад эмэгтэй хүүхэд олох магадлал илүү өндөр байдаг аж. Тэгвэл 24 настай эмэгтэйнх эсрэгээр байдаг гэнэ. Эхийн наснаас хамааран эрэгтэй эсвэл эмэгтэй хүүхэд олоход тааламжтай саруудыг заасан тусгай хүснэгт хүртэл /Ээж болоход бэлэн vv? Булангийн “Хvvхдийн хvйсийг тодорхойлох эртний Хятадын арга”/ гаргасан байна. Хэдэн мянган жилийн өмнө хийсэн энэ ажиглалт ямар нэг байдлаар үнэн гэж мэргэжилтнүүд үздэг. Эртний Хятадад гаргасан зөвлөгөөг дагавал хүссэн хүйсийн хүүхдээ төрүүлэх магадлал үнэн хэрэгтээ их байдаг ч, урьдчилсан таамаглал оновчтой эсэх нь 60 хувиас хэтэрдэггүй аж.

Хэдэн зууны дараа хүүхдийн хүйсийг төлөвлөх аргыг Япончууд бодож олжээ. Тэд эрэгтэй эсвэл эмэгтэй хүүхэдтэй болохыг эцэг, эхийн төрсөн сарууд болон хүүхэд олсон сараар хөөн тодорхойлдог байна. Жишээлбэл: ирээдүйн хүүхдийн эцэг, эх хоёр нь 11-р сард төрсөн бол тэд хоёрдугаар сард хүүхэд олбол хүүтэй, долдугаар сард олбол охинтой болно. Хэрвээ эх нь нэгдүгээр сард, эцэг нь долдугаар сард төрсөн бол тэд хүү хүсч байвал нэгдүгээр сар, охинтой болмоор бол зургадугаар сар хамгийн тохиромжтой гэнэ. Энэ таамаглал оновчтой эсэх нь 55 - 58 хувь, өөрөөр хэлбэл хүйс төлөвлөлтийн энэ аргын үр дүн 5 - 8 хувьтай байдаг аж. 

 

Цус шинэчлэгдэх нь 

Европын орнуудад эмч нар өөрсдийн боловсруулсан “цус шинэчлэгдэх“ онол дээр тулгуурлан хүүхдийн хүйсийг таамаглахыг оролджээ. Энэ онолын дагуу эрэгтэй хүний цус дөрвөн жил тутамд шинэчлэгддэг бол эмэгтэй хүнийх гурван жил тутамд шинэчлэгддэг байна. Хүүхэд олох үед эцэг, эх хоёрын хэнийх нь цус “залуу” байгаагаас хүүхдийн хүйс шалтгаална. Энэ аргыг ашиглахын тулд хүүхэд олсон жилийн эцгийн насыг дөрөвт, эхийн насыг гуравт хуваах хэрэгтэй. Дараа нь гарсан хариуны үлдэгдлийг харьцуул. Хэнийнх нь үлдэгдэл бага байна тэр нь залуу цустай байна гэсэн үг юм. Европчуудын арга дорнынхны аргаас хэр оновчтой болохыг тогтоож чадаагүй байна. Цусаар шинжих арга 51 - 52 хувийн магадлалтай, өөрөөр хэлбэл үр дүн нь ердөө 1 - 2 хувь гэнэ. 

Долоо хоногийн аль өдөр вэ? 

Бидний үед хүүхдийн хүйсийг төлөвлөх хоёр арга буй болжээ. Эхнийх нь эмэгтэй хүний өндгөвчнөөс өндгөн эс боловсорч гүйцээд ялгарах үеийг тооцох арга юм. “Эрэгтэй“ буюу У-хромосомтой эр бэлгийн эсийн амьдрах хугацаа “эмэгтэй” буюу Х-хромосомтой эр бэлгийн эсээс бага байдаг ч илүү идэвхитэй хөдөлдөг байна. Тиймээс өндгөн эс ялгарах өдөр секс хийвэл өндгөвчинд түрүүлж эр бэлгийн “эрэгтэй” эс орж, есөн сарын дараа хүү төрнө. Хэрвээ өндгөн эс ялгарахаас 1-2 хоногийн өмнө секс хийвэл /эр бэлгийн эс идэвхитэй байдлаа гурав хоног хадгалдаг/ өндгөн эс боловсорч гүйцэх хүртэл эр бэлгийн “эрэгтэй” эсүүд үхэж, охид хөгжинө. Ийм таамаглал биелэх магадлал 58 - 63 хувьтай байдаг, өөрөөр хэлбэл, гэр бүл төлөвлөлт буюу хүүхдийн хүйсийг тодорхойлох энэ аргын үр дүн 8 - 13 хувьтай байдаг байна. 

rHBwgmI5fKFyVv8.jpg

Манай хоёр нөхрийн төлөвлөсөн шиг өөр үр дүн гарч болох ч энд бичигдсэн хүйс тодорхойлох аргуудыг өөрсдийн төрсөн жил ус, сар, 7 хоног, өндгөн эс ялгарах хугацаатай хослуулбал төрөх үрийнхээ хүйсийг харьцангуй өндөр магадлалтай төлөвлөх боломж өндөр байна. Мэдээж хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг эцэг, эх болж байгаа хүмүүсийн ухаанаараа бусад зүйл ээ зохицуулах асуудал гэдэг нь дамжиггүй.

Охин хүсвэл цөөн, хүү хүсвэл олон 

Гэр бүл төлөвлөлтийн “орчин үеийн” хоёр дахь арга ирээдүйн эцэг, эхэд зориулагджээ. Охинтой болохыг хүсч байгаа бол сексийг эрс цөөрүүл, харин хүү төрүүлэхийг хүсвэл сексийг аль болох олон хийх хэрэгтэй. Эрэгтэй хүн секс хийхгүй удвал бие махбодид нь У-хромосомтой эр бэлгийн эсийг “үхүүлдэг” онцгой эсрэг биет үүсдэг байна. Тиймээс удаан тэвчвэл охинтой болох магадлал маш өндөр байна. Гэр бүл төлөвлөлтөд тийм аргыг хэрэглэхэд 100-аас 65 - 70 тохиолдолд захиалга зөв биелжээ. Үнэндээ охин хүссэн хосуудад амаргүй буюу тэд наад тал нь нэг сар хагасын хугацаанд бие биеэсээ хол байх ёстой гэнэ. Магадгүй л юм. Тамирчид, ялангуяа бөхчүүд ихэвчлэн охинтой байх ажиглагддаг.  


  • Мэргэжлийн хүнс судлаачид боловсруулав

  • Органик жимс, хүнсний ногоо, эмийн ургамалаар хийв

  • Оросын Эрүүл Мэндийн ШУ Академийн Хүнс Судлалын Хүрээлэнд туршигдав


Сэтгэгдэл үлдээх

Leovit ХХК @2016 | All Rights Reserved