Хүүхдээ хэзээнээс хүмүүжүүлж эхлэх вэ?

 

ЭЦГИЙН ЦАГААН ДУСАЛ, ЭХИЙН УЛААН ЦУСААС ҮР ХӨВРӨЛ БҮРЭЛДЭХ ҮЕЭС ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ ЭХЭЛНЭ

- Хүүхдийн хүмүүжил хэзээнээс эхэлдэг тухайд 
-Хүмүүжил мянган эрдэнэ гэх сайхан үг бий. Тэгэхээр эрдэнэт хүний биеийг олж төрнө гэдэг хамгийн ховор зохиол. Дөнгөж мэндэлсэн хүүхэд бол байгалийн амьтан. Тэрхүү амьтныг хүн болгож, хүн төлөвтэй болгож, хүн шиг хүн болгодог ухааныг ардын сурган хүмүүжүүлэх ухаанд судалдаг. Тиймээс ч хүнээр хүн хийдэг, үрээгээр морь хийдэг гэх үг бий.  Монголчууд хүүхдийг эхийн хэвлийд олдохоос өмнө хүүхдийн хүмүүжилд анхаарал хандуулж эхэлдэг. Үүний дараа гэдсэнд буй болсон үе болоод төрсний дараахь хүмүүжлийн тухай ярьдаг.  Гэтэл орчин үеийн европт эсрэгээрээ. Нэг настай, нялх үстэй байхаас нь хүмүүжүүлдэг. Энэ нь хэт оройтсон хэрэг. Манай монголчуудын дунд Үр утаг хүсэхийн ёс гэж бий. Өөрөөр хэлбэл эр, эм болж дэр нэгтгэсэн өдрөө хэдий ямар цагт хүүхэд авах вэ гэдгээ хүртэл тооцоолдог байж. Хоёр талаас хүсэж байж хүүхэд олмогц жирэмсэн эх биеэ авч явах 100 гаруй хорио цээрийг мөрдөнө. Бүр алхаа гишгээг нь хүртэл нарийн зааж өгнө. Тэрийг хэвлий дороос хүмүүжүүлэхүй гэнэ. Угтаа бол ургийн сурган хүмүүжүүлэх зүй гэж нэрлэмээр байгаа юм. Эндээс л хүүхдийн хүмүүжил, эхийн тухай яриа эхлэх ёстой.(Ямар сайндаа л бидний насыг тоолох доо эхийн хэвлийд бүрэлдсэнийг нь оруулан тооцож, сар шинээр бараг шахуу 2 нас нэмэгдээд шоконд оруулж байх вэ дээ. Насыг ингэж тооцож байгаа ард түмэн чинь мэдээж хүмүүжлийн асуудлыг ураг бий болсон цагтай холбодог байхад эргэлзэх юун)

Эхээс дөнгөж төрсөн хүүхэд бол байгалийн зэрлэг амьтан. Тийм учраас уур нь хүрээд уйлж байгаа юм. Тэр үед ээж мөөмөө өгч, бүүвэйн дуу аялж, тэрхүү араатан шинжийг нь бага багаар аргадаж, хүн болгоно.

-Эхийн цагаан сүүгээр хүнийг хүн болгох тухайд
-Ээж хүүхдээ төрүүлснийхээ дараа сүүгээрээ цатгаж хүмүүжүүлнэ. Өөрөөр хэлбэл эхийн ангир шар уураг амлуулж, сүүгээрээ цатгах ёстой. Энэ бол хүүхдийн ирээдүйн өвчин эсэргүүцэх дархлааг тогтоож буй хэрэг. Өнөөдөр эхийн сүүг орлох амин тэжээлийг анагаах ухаан олж чадаагүй, олох ч боломжгүй. 

-Бүүвэйн дууны учир холбогдол
-Заавал төрүүлсэн үрдээ бүүвэйн дуу аялах ёстой. Эхээс дөнгөж төрсөн хүүхэд бол байгалийн зэрлэг амьтан. Тийм учраас уур нь хүрээд уйлж байгаа юм. Тэр үед ээж мөөмөө өгч, бүүвэйн дуу аялж, тэрхүү араатан шинжийг нь бага багаар аргадаж, хүн болгоно. Ээжийнхээ зөөлөн дуу хоолойгоор хүүхэд ийнхүү хүмүүждэг байна. Тиймээс зөөлөн сэтгэлтэй болдог.

Үргэлжлэл бий. Боловсролын хүрээлэнгийн ЭШТА, доктор профессор Д.Баттогтохын хүүхдийн хүмүүмжлийн тухай ярилцлагаас түүвэрлэн авав.


  • Мэргэжлийн хүнс судлаачид боловсруулав

  • Органик жимс, хүнсний ногоо, эмийн ургамалаар хийв

  • Оросын Эрүүл Мэндийн ШУ Академийн Хүнс Судлалын Хүрээлэнд туршигдав


Сэтгэгдэл үлдээх

Leovit ХХК @2016 | All Rights Reserved