Жингээ барих буюу 3-р шатны хүнс

Жингээ барих буюу 3-р шатны хүнс

3-р үе шат буюу жин тогтворжуулах үед өмнөх 2 үе шатанд хүрсэн үр дүнгээ баталгаажуулж дахин жингээ нэмэгдүүлэхгүй барих чухал үе шат юм. Энэ үе шат нь 1-3 сар үргэлжлэх бөгөөд хэрэв та одоо хүрсэн жингээсээ үргэлжлүүлэн буулгах шаардлагатай бол 2-оос доошгүй долоо хоног завсарлаад дахин 2 шатны өөхлөг хайлуулах хоолноос хэрэглэж болно. Иймд та бүхэн мөнгө, цаг хугацаа, тээвчээр зарцуулан байж хүрсэн жингээ цаашид хадгалах, шаардлагатай бол үргэлжлүүлэн жингээ буулгахад жингээ тогтворжуулж, бие организмаа тайвшируулж дасгах 3 шат маш ач холбогдолтой. 

“Яарвал даарна” гэсэн үг байдагчилан биеийнхээ жинг хурдан бууж байгаа урамшсан хэрэглэгч та шууд үргэлжлүүлэн жин буулгах 5 өдрийн хоолоор биеэ балбах хэрэггүй ээ. Харин эдгээр 2 шатны хоолыг жингээ тогтворуулах шатанд ердийн зарим хоол хүнс, өдөр тутмынхаа хоололтын нэг хэсэг болгон ашиглахыг бид зөвлөж байна. Тухайлбал: Овъёосны кааш, Слим мюсли, Өөхлөг шатаах Каппучино кофе, цай гээд та 2 шатны хоол хэрэглэхэд олж авсан туршлагаа 3 шат буюу жингээ барих явцад аа ашилаарай.

Өдөрт нийтдээ 1500-2000 ккал илчлэг бүхий хоол тэжээл 4-6 удаа бага багаар хэрэглэх явцад нэмэлтээр жимс, ногоо болон Леовитын тураах, бие цэвэрлэхэд зориулсан хүнс, “Мега слим” БИБ-ыг (билогийн идэвхт бодис) идэж жингээ тогтвортой барьж болно.

Дараахи байдлаар 3 үе шатанд Леовитын хүнс тэжээлийг жингээ барихад ердийн хоол хүнсний хажуугаар өдрийн хоололтодоо хэрэглэж болно. Энэ бол заавал таныг барих ёстой гэж зохиосон цэс биш бөгөөд дээр бичсэнчилэн хэрэглэгч та өөрөө өөртөө цэс зохиох, сонголт хийх боломжтой гэдгийг санаарай.

Өглөөний хоол: Овъёосны кааш юм уу “Слим мюсли”-н аль нэгийг, өөхлөг шатаах цай юм уу кофе, “Каппучино”-ийн аль нэгтэй

Бага үд: Леовитын тураах юм уу бусад төрлийн батончик. Аль эсвэл уургийн коктейль.

Өдрийн хоол:  Леовитын аль нэг 1-р хоол, аль нэг 2-р хоол болон “Цэвэрлгээний” кисель, тураах компот “ Похудин” хоёрын нэгтэй

Их үд: Леовитын тураах юм уу бусад төрлийн нэг батончик. Эсвэл уургийн коктейль (хэрэв та бага үдэд коктейль уусан бол давхардуулах хэрэггүй

Леовитын жин цэвэрлэгээний болон өөхлөг шатаах зориулалттай хүнс, тэжээлээс дээр дурдсанчилан сонгож хэрэглэх замаар жингээ барина. Гэхдээ энэ нь хэрэглэгч таныг уураг, ногоо, жимсээр баялаг хоолны дэглэм барих боломжийг үгүйсгэж хязгаарласан санал биш юм. Та цаг зав багатай бол Леовитын хүнс, тэжээлийг жин барихадаа үргэлжлүүлэн өргөнөөр ашиглах боломжтой.


Жингээ барих буюу 3-р шатны хүнс


  • Мэргэжлийн хүнс судлаачид боловсруулав

  • Органик жимс, хүнсний ногоо, эмийн ургамалаар хийв

  • Оросын Эрүүл Мэндийн ШУ Академийн Хүнс Судлалын Хүрээлэнд туршигдав

Leovit ХХК @2016 | All Rights Reserved