Хүмүүний хувь заяанд төрсөн бидэнд олон чухал зорилго, хүсэл тэмүүлэл байх боловч гэр бүл, эрүүл мэндийн асуудал хүссэн ч эс хүссэн ч хамгийн чухал асуудал юм. Амьдралын хэв маяг, нийгэм, эрхзүйн зохицуулалтын үр дүн болж, орчин үеийн нилээд олон улс оронд нэг хүйсийн гэр бүл, хамтын амьдрал, түүнчлэн үр хүүхдээс татгалзах, эр эмийн хуял тачаалыг энэ тэргүүнд тавих үзэгдэл газар авсан.
Гэсэн ч цаг зуурын нийгмийн үзэгдэл болсон эдгээрийн хандлага, үр дүнгээс ажихад явуургүй байх шинж тэмдэг олон зүйлээс илэрч байдаг. Бид энэхүү булангаар хүний үнэт зүйл болох гэр бүл, эрүүл мэндийг бэхжүүлэхэд хэрэг болох мэдээ, материал, санал бодлыг эрхэм уншигч тантай хуваалцах бодолтой байна. Эрхэм та, өөрийн оюунаар шүүн үзэх биз ээ.
Энэхүү булан нь " Зөв хоололт, жингээ хянах", "Эх, хүүхэд", "Гоо сайхан", "Эр эмийн асуудал" гэсэн 4 цэстэй. Та эдгээр цэс дээр дарж тухайн хэсэгт орсон материалтай танилцаж болохоос гадна. "Хэлэлцүүлэг" гэсэн цэсээр дамжин орж өөрт байгаа мэдээ, материал, санал бодлоо бусадтай хуваалцах боломжтой.
Өөрт таарсан тэжээллэг, илчлэгтэй /бие махбодь, ажлын онцлог, хоолны дуршил, нас, хүйс гэхчилэн харгалзаж/ хоолыг идэж байх хэрэгтэй. Хоолны илчлэг таны амьдарлын хэв маягт ихдвэл та жин нэмнэ, багадавал та жин хасна. Хэдийд ямар төрлийн хүнс идэхийг зөв, оновчтой сонгож иддэг дадалтай болох нь чухал.
Эрүүл мэнд нилээд өргөн ойлголт байх боломжтой. Гэхдээ энэхүү цэсний хүрээнд "биеийн, сэтгэлийн, дотоод бодол санааны эрүүл" байхад хэрэг болох мэдээ, зөвлөмжийг оруулна.
Эмэгтэй хүн эх болоход баяр баясал, гайхширал, хүүхдээ хэрхэн яаж арчлах, эр нөхөртэйгөө үүсэх харилцааг зохицуулах, унжсан гэдэс, харвингаа яах билээ гээд урьд нь төсөөлж байгаагүй олон асуудлыг араасаа дагуулдаг. Үр хүүхдээ яаж хүмүүжлэх, "хүн" болгох гээд үйлийн үр нь алс хэтдээ эдлэх асуудлуудыг зарим даа тэр бүр ухаарч амждаггүй ээ.
Эр, эм зохицож, хамтран амьдрах нь хүмүүний мөнхийн асуудал. Тэднийг хоёр өөр өөр гарагаас ирсэн гэдэг бараг үнэн юм болов уу? Эсрэг хүйснийхэн цуг амьдрах явцад гарч буй олон хувирал, бэрхшээлийг яаж давах вэ. Энэ булан бид бие биенээ ойлгох, үүсч байгаа зөрчлийг даван гарахад хэрэг болох юуны магад.
Гоо сайхан гэсэн хэсэгт бид хэрхэн яаж та эрүүл, өнгөлөг, гоолиг, эрч хүчтэй, сэтгэл санаа амгалан, ханамжтай байх, харагдахтай холбогдолтой зөвлөмж, мэдээ материалууд түлхүү оруулахыг хичээж ажиллана.
Леовитын эмчилгээний киселүүд нилээд олон төрөл байдаг ба эм шиг элэг, ходоод гэмтээх зэрэг сөрөг нөлөөгүй ч гайхалтай үр дүнд хүрдэг. Хямдхан туршаад үзэх сайхан боломж.
Тосонд шарж болгосон хоол, хүнс ч амттай байдаг. Олон жилийн судалгаагаар олон удаа ашиглагдсан ургамалын тосноос хавдар үүсгэгч бүрэлддэг болохыг баталж байна. Амттай хавдар үүсгэгч идсээр байх уу ?
Энэ нийтлэл бол хэлбэрийн хувьд нэг хүнтэй удаан хугацаанд бэлгийн харьцаанд сонирхолтой байх тухай мэт боловч, үнэндээ бол гэр бүлийн амьдралаар хэрхэн аз жаргалттайгаар удаан хамтдаа амьдрах тухай санаа л юм.
Үйлдвэрлэлийн зардлаа бууруулах, хямд үнэтэй амттай хүнс үйлдвэрлэхийн тулд ургамалын тос нийлэгжүүлэн, зөөлөн чихэр, жигнэмэг ... судас хатууруулах муу холестериныг үүсгэдэг юм.
Мацаг барих гэдэг бол бидний дийлэнхийн бодож байгаачлан өлсөх гэсэн үг биш. Цэвэрлэх, ариусах гэж ойлговол илүү үнэнд дөхөх. Турах зорилгоор ихэвчлэн энэ үгийг хэрэглэдэг ч утга нь өргөн ажгуу.
Орчин цагт таргалалтаас болж, бухимдалтай яваа олон хүний сэтгэлзүйгээр тоглож ашиг олох боломж өндөр байна. Хэрэв та бага ч болов цаг гаргаж, ямар учир шалтгаан байдгийг уншиж ойлгох аваас суртчилгааны салхинд хөөгдөх сэлүүргүй завь шиг хаа хамаагүй хөвөхгүйсэн.
Давсны хэрэглээг бууруулсанаар таны жин буурах төдийгүй, зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой болдог. Эм идэхгүй эрүүл амьдарцгаая.
Жирэмсэн эхийн биед явагдах төрөл бүрийн биохимийн урвалуудад хүнсээр дамжин урагт сөрөг нөлөө үзүүлэх бодисууд орсноор, ураг согогтой болох магадлал өндөртэй тул эмэгтэй та хариуцлагатай байх ёстой.
Үр хүүхэдтэй болох нь эмэгтэй хүн болсны нэгэн аз жаргал. Сүүлийн үед жирэмсэн болон төрсний дараахи таргалалт Монгол эмэгтэйчүүдийн дунд ихээр гарч, бидэнд хандаж байна.
Гормон, биеийн галбир, сэтгэл санаа, сэтгэл хөдлөлийн томоохон өөрчлөлтүүд явагдана. Нярайг асрахад ядрах, нойр, амин дэм дутах гэхчилэн сэтгэл санааг бухимдуулах олон шалтгаанууд үүсдэг. Бухимдлаас яаж салах вэ?
Эрүүл байх, илүүдэл жин нэмэхгүй байхын тулд хүний биеийн хэрэгцээг хангах аминдэм, эрдэсээр баяжуулсан, уураг, тослог, нүүрс ус бүхий бэлдмэл хэрэглээд байж болох уу?
Хүүхэд хүмүүжүүлэх. Хүмүүс өөрөө өөрийнхөөрөө бодож, хичээдэг ч "ургуулсан мод" нь хүссэн, төсөөлснөөс нь шал өөр ургаж гайхшируулдаг. Өтөл насанд "үйлийн үрээ" эдэлж, үр хүүхэд өсгөснийхөө төлөө "там" шиг амьдрахгүйн тулд энэ тухай одоо эргэцүүлэн бодохоос өөр аргагүй.
Мэргэжлийн хүнс судлаачид боловсруулав
Органик жимс, хүнсний ногоо, эмийн ургамалаар хийв
Оросын Эрүүл Мэндийн ШУ Академийн Хүнс Судлалын Хүрээлэнд туршигдав